Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 oны 9 дүгээр сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 11.6-14.7 градус, агаарын хамгийн их температур 26.6-31.0 градус, хамгийн бага температур -2.9....-6.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 14.5-17.5 градус, хамгийн их температур 44.2-51.3 градус, хамгийн бага температур -4.1…-8.5 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.0-0.6мм тунадас 1-2 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Сүхбаатар, Орхон, Ерөө,Орхонтуул, Мандал, Цагааннуур, Хушаат сумдын нутгаар 10-15м/с, бусад сумдын нутгаар 4-9м/с, 1-4 өдөр хүрсэн байна.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал Орхонтуул дунд бусад сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур аарцан бололт Мандал Орхонтуул, Ерөө, Орхон Зүүнбүрэн бүрэнбололт үе шатанд орсон, ургамлын өндөр 41-65см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Цагааннуур, Орхон, Баянгол Орхонтуул Ерөө хангалтгүй, Мандал хангалттай, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол Цагааннуур хангалтгүй, Орхонтуул дунд, Мандал, Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-4 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд тариа хураалтын ажил явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.