Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 3-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 0,2 градус дулаанаас -2.8 градус хүйтэн, агаарын хамгийн их температур 10.0-15.5 градус дулаан, хамгийн бага температур -15.2....-24.0 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 0.4 градус дулаанаас -4.1 градус хүйтэн, хамгийн их температур 14.4-35.3 градус дулаан, хамгийн бага температур -19.3.....-25.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.0-3.0мм тунадас 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, түшиг, Хушаат сумдын нутгаар 11-19м/с, бусад сумдын нутгаар 5-8м/c хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Мандал, Хүдэр, Бугант, сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-3см, бусад сумдын нутгаар цасгүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бод бог мал төллүүлэх ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р. Шинэбаяр.