Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 11.4-15.1 градус, агаарын хамгийн их температур 29.4-31.4 градус дулаан, хамгийн бага температур 4.2-1.4 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 15.0-22.1 градус, хамгийн их температур 48.4-59.4 градус дулаан, хамгийн бага температур 1.9-5.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Орхонтуул, Мандал, Түшиг, Хүдэр, Бугант сумдын нутгаар 12.5-36.8мм, бусад сумдын нутгаар 2.6-9,6мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 15-26м/с, бусад сумдын нутгаар 5-14м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5 дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 70 гаруй хувьд нь сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 3-12см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, Баянгол, Орхон, Орхонтуул, сумдын нутгаар чийг хангалтгүй, Цагааннуур, Мандал сумд дунд, Ерөө хангалттай. 0-50см-ийн гүнүүдэд Цагааннуур, Ерөө, Мандал Баянгол хангалттай, Орхон, Орхонтуул хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхонтуул хангалтгүй, Орхон дунд, Баянгол, Мандал, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол сумдын нутгаар хангалтгүй, Ерөө дунд, 0-50, 0-100см- ийн гүнд Орхон, Баянгол, хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдын ажиглалт: Сүхбаатар, Зүүнбүрэн сумдад бараан далавчит, тоонолжилт царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-4 ширхэг тоологдсон байна. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо тариалах, үр суулгах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р. Шинэбаяр.