Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6-дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 19.0-21.5градус, агаарын хамгийн их температур 30.1-34.7 градус , хамгийн бага температур 7.7-12.1 градус дулаан. Хөрсний дундаж температур 23.0-31.3 градус, хамгийн их температур 52.3-63.1 градус, хамгийн бага температур 4.8-11.4 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Хүдэр, Сүхбаатар сумдын нутгаар 7.7-26.2мм бусад сумдын нутгаар 2.2-5.6мм тунадас, 2-8 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хүдэр сумдын нутгаар 10-18м/с, бусад сумдын нутгаар 5-8м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургац, ургалтын байдал: 6 дугаар сарын 30-ны байдлаар ургамлын ургалтын байдал 70 гаруй хувьд нь сайн, 30 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 5-37см, Сүхбаатар, Мандал, Ерөө, Зүүнбрэн, Түшиг, Хүдэр, Бугант сумдын нутгаар 3.4-7.2ц/га бусад сумдын нутгаар 0.3-1.3ц/га байлаа.
Улаанбуудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, Баянгол 3дахь навчлалт, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар бутлалт, Ерөө, Орхон сумд гол хатгалтын үе шатанд орсон, ургамлын өндөр 25-38см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Орхон, Орхонтуул сумдын нутгаар чийг хангалтгүй, Мандал, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхонтуул сумд хангалтгүй, Орхон дунд, Ерөө, Мандал хангалттай, , 0-100см-ийн гүнд Баянгол, Орхонтуул, Цагааннуур хангалтгүй, Орхон дунд, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, 0-100см- ийн гүнүүдэд Орхон, Баянгол, хангалтгүй, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Бөянгол, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Мандал сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-7 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд Хонь хяргах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо услах, хор, бордоо цацах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.