Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 10-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -1.0 градус хүйтэнээс 2.7 градус дулаан, агаарын хамгийн их температур 13.7-17.6 градус дулаан, хамгийн бага температур -9.5-15.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -1.7 хүйтэнээс 3.3 градус дулаан, хамгийн их температур 18.2-29.8градус дулаан, хамгийн бага температур -9.6-15.8 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Орхон, Баруунбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант, сумдын нутгаар 1.1-6.4мм бусад сумдын нутгаар 0.0-0.9мм тунадас 1-2 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар 12-14м/с, бусад сумдын нутгаар 3-8м/с хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд, Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал хангалтгүй, 0-50 0-100см-ийн гүнд, Цагааннуур дунд, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг хангалттай.
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100сийн гүнд Баянгол хангалтнүй, Орхон, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, хужир шүү бэлтгэх, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариаг шууд хураах, ангилан хадах, төмс хураах ажилууд явагдаж байна.