Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -11.2.....-16.0 градус хүйтэн, хамгийн их температур 5.9 градус дулаанаас -7.0 градус хүйтэн, хамгийн бага температур -23.6….-29.4 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -11.1.....-18.1 градус хүйтэн, хамгийн их температур 10.3 градус дулаанаас -3.8 градус хүйтэн, хамгийн бага температур -28.8….-33.1 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Цагааннуур, Түшиг, Хүдэр, Бугант, сумдын нутгаар 0.9-2.0 мм тунадас, бусад сумдын нутгаар 0.0-0.8мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Хүдэр сумдын нутгаар 11-19м/с, бусад сумдын нутгаар 3-9м/c салхитай байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Ерөө, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант сумын нутгаар цасны зузаан 5-20см, цасны нягт 0,17-0,24г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 1-4см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажилууд явагдаж байна.