Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4-р сарын 1-дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 4.7 градус дулаан буюу ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 2.0-5.2 градусаар дулаан, хамгийн их температур 18.3-21.1 градус дулаан, хамгийн бага температур 5.5-9.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 3.8-10.7 градус, хамгийн их температур 23.1-45.8 градус дулаан, хамгийн бага температур 7.6-10.9 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Мандал, Хүдэр, Бугант, Орхон, Ерөө, Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар 0,0-3,1мм бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хушаат сумдын нутгаар 12-17м/с, бусад сумдын нутгаар 5-11м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 4-дүгээр сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 11 хувьд сайн, 60 гаруй хувьд нь дунд, 23 хувьд ургамал цухуйгаагүй, ургамлын дундаж өндөр 0-2см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, Баянгол, Орхон, Орхонтуул сумдын нутгаар чийг хангалтгүй, Цагааннуур дунд, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Орхонтуул сумд дунд, Ерөө, Цагааннуур, Мандал хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар чийг хангалтгүй, 0-50, см- ийн гүнд Орхон, Баянгол, хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх,бод, бог мал төллүүлэх, ямаа самнах ажилууд явагдаж байна.