Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 3.8-5.8 градус дулаан хамгийн их температур 19.7-24.4 градус дулаан, хамгийн бага температур 9.1-13.3 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 5.8-11.2 градус дулаан, хамгийн их температур 29.8-46.6 градус дулаан, хамгийн бага температур 10.4-17.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Хүдэр, Орхонтуул, сумдын нутгаар 2.4-7.6мм тунадас, бусад сумдын нутгаар 0,0-1,6мм тунадас 1-2 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 12-19м/с, бусад сумдын нутгаар 7-8м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 4-дүгээр сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 11 хувьд сайн, 60 гаруй хувьд нь дунд, 23 хувьд ургамал цухуйгаагүй, ургамлын дундаж өндөр 0-3см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, Баянгол, Орхон, Цагааннуур сумдын нутгаар чийг хангалтгүй, Орхонтуул, Мандал дунд, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал хангалтгүй, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол сумдын нутгаар чийг хангалтгүй, Ерөө дунд, 0-50, см- ийн гүнд Орхон, Ерөө, Баянгол сумдын нутгаар хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх,бод, бог мал төллүүлэх, ямаа самнах ажилууд явагдаж байна.