Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 2.0-4.0 градус дулаан хамгийн их температур 11.3-19.3 градус дулаан, хамгийн бага температур 3.7-6.3 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 5.4-7.2 градус, хамгийн их температур 23.6-47.3 градус дулаан, хамгийн бага температур 5.3-7.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 14.5-29.2 мм тунадас, бусад сумдын нутгаар 3.8-12.6 мм тунадас 4-7 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 14-21мс, бусад сумдын нутгаар 7-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 4-дүгээр сарын 30-ны байдлаар ургамлын ургалтын байдал 11 хувьд сайн, 60 гаруй хувьд нь дунд, 23 хувьд ургамал цухуйгаагүй, ургамлын дундаж өндөр 0-3 см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20 см-ийн гүнд Баянгол, Орхон, сумдын нутгаар чийг хангалтгүй, Баянгол, Ерөө, Орхонтуул, Цагааннуур Мандал сумдын нутгаар чийг дунд, 0-50 см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-100 см-ийн гүнд Баянгол, Ерөө, Орхонтуул, Цагааннуур сумдын нутгаар чийг хангалттай, Орхон хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллүүлэх, ямаа самнах ажлууд явагдаж байна.