Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 14.8…17.0 градус дулаан, хамгийн их температур 29.5-31.3 градус дулаан, хамгийн бага температур -2.5 хүйтэнээс 2.4 градус дулаан. Хөрсний дундаж температур 17.6…23.4 градус дулаан, хамгийн их температур 40.3-60.3 градус дулаан, хамгийн бага температур -4.2 хүйтэнээс 0.3 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баруунхараа, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар 11.1-18.2мм тунадас, бусад сумдын нутгаар 1.0-9.8мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол,Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, сумдын нутгаар 16-23м/с бусад сумдын нутгаар 8-14м/с 1-9 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5-дүгээр сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 хувьд сайн, 20 гаруй хувьд нь дунд, ургамлын дундаж өндөр 3-12см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Ерөө, Зүүнхараа хангалтгүй, 0-50см-ийн гүнд Баруунхараа, Зүүнхараа хангалттай, Цагааннуур, Ерөө Орхонтуул дунд, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см, Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см- ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллөх, малд тарилга хийх, туулга өгөх, мал ногоолуулах ажил явагдаж байна.