Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 6-р сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 18.7-20.5 градус, агаарын хамгийн их температур 31.6-36.1 градус, хамгийн бага температур 6.3- 10.3градус дулаан. Хөрсний дундаж температур 22.5-27.6 градус, хамгийн их температур 45.4-62.3 градус, хамгийн бага температур 4.6-8.8 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Мандал, Орхонтуул, Баруунбүрэн, Орхон, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 21.0-67.6мм, 3-7 өдөр, бусад сумдын нутгаар 5.1-17.1мм тунадас 3-5 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 10-21м/с, 1-9 өдөр бусад сумдын нутгаар 5-6м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 6-дугаар сарын 30-ны байдлаар ургамлын ургалт 90 хувьд нь сайн, 10 хувьд дунд, Сүхбаатар, Ерөө, Хүдэр, Түшиг, Бугант сумдын нутгаар бэлчээрийн ургац 3.2-10.8ц/га, бусад сумдын нутгаар 1.3-2.6ц/га, ургамлын дундаж өндөр 10-15см байна
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Ерөө ишний доод зангилаа хөрсний гадарга дээр ил гарах, Орхонтуул голлолт, Цагааннуур, Баянгол, Орхон сумдын нутгаар бутлалтын үе шат, төмс цухуйлтын үе шат ажиглагдсан, ургамлын дундаж өндөр 19-44см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Ерөө дунд,
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон сумдын нутгаар дунд Ерөө сумын нутгаар хөрсний чийг хангалгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Сүхбаатар, Ерөө, Мандал, Түшиг, Хушаат сумдын нутгаар тоонолжилт, азийн судалт царцаахай, барабины таршаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 1-7ширхэг царцаа ажиглагдсан
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. мал оторлох, хонины ноос хяргах ажил үргэлжилж байна. Газар тариаланд хор цацах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.