Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны түвшний 6-р сарын 1-р 10 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-06-25 03:25:38

Манай орны хамгийн том мөрөн  Сэлэнгэ мөрний мөсний үзэгдэл Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин 266 см ОЖД-аас 37 см-ээр их, Сүхбаатар сум орчим усны түвшин 378 см ОЖД-аас 81 см-ээр их.

Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим усны түвшин 163 см ОЖД-аас 18 см-ээр их, Сүхбаатар сумаар усны түвшин 216 см ОЖД-аас 42 см-ээр их.

Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор усны түвшин 318 см ОЖД-аас 26 см-ээр их, Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 301 см ОЖД-аас 53 см-ээр их, Бугант тосгон орчмоор усны түвшин 295 ОЖД-аас 25см-ээр их.

Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор усны түвшин 176 см ОЖД-аас 10 см-ээр их.

Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ . Хүдэр гол Хүдэр сум орчмоор усны түвшин 226 см ОЖД-аас 10 см-ээр их.

Бүрхэт нурууны салбар Онгонсарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор усны түвшин 264 см ОЖД-аас 14 см-ээр их байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гадаргын усны түвшний 6-р сарын 1-р 10 хоногийн тойм 2022-06-13 31
Гадаргын усны түвшний 5-р сарын 3-р 10 хоногийн тойм 2022-06-03 35