Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны 7-р сарын 3-р 10 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2020-08-13 20:02:45

Сэлэнгэ аймгийн голуудын усны түвшний тойм мэдээ:

 Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 281 см, ОЖД-аас 33 см-ээр их, Сүхбаатар сум орчим 380 см, ОЖД-аас 49 см-ээр их.

Орхон голын усны түвшин Орхон сум орчмоор 163 см, ОЖД-аас 8 см-ээр бага, Сүхбаатар сум орчмоор 230 см, ОЖД-аас 18 см-ээр их

Ерөө голын усны түвшин Бугант тосгон орчим 312 см, ОЖД-аас 42 см-ээр их, Ерөө сум орчмоор 320 см, ОЖД-аас 17 см-ээр их, Дулаанхан сумаар 306 см,ОЖД-аас 31 см-ээр их

Хараа голын усны түвшин Баянгол сум орчмоор 168 см, ОЖД-аас 6 см-ээр бага

Хүдэр голын усны түвшин Хүдэр сумаар 221 см, ОЖД-аас 2 см-ээр их

Зэлтэр голын усны түвшин Түшиг сум орчим 248 см, ОЖД-аас 11 см-ээр бага

Ус судлалын салбар