Цаг уурын мэдээ > Ус судлал
Голын мөсний зузаан 1-р сарын 2-р 10 хоногийн тойм


Манай орны хамгийн том мөрөн Сэлэнгэ мөрний мөсний зузаан Зүүнбүрэн сум орчмоор мөсний зузаан 33 см ОЖД-аас 10 см-ээр бага, Сүхбаатар сум орчим мөсний зузаан 34 см ОЖД-аас 12 см-ээр бага.
Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим мөсний зузаан 51 см ОЖД-аас 19 см-ээр их, Сүхбаатар сумаар мөсний зузаан 50 см ОЖД-аас 24 см-ээр их.
Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор мөсний зузаан 72 см ОЖД-аас 45 см-ээр их, Дулаанхан тосгон орчмоор мөсний зузаан 62 см ОЖД-аас 32 см-ээр их.
Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор мөсний зузаан 68 см ОЖД-аас 43 см-ээр их.
Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ . Хүдэр гол Хүдэр сум орчмоор мөсний зузаан 55 см ОЖД-аас 37 см-ээр их.
Бүрхэт нурууны салбар Онгонсарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор мөсний зузаан 28 см ОЖД-аас 17 см-ээр их байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Хандалт |
Голын мөсний зузаан 2-р сарын 2-р 10 хоногийн тойм | 2023-02-24 | 13 |