Цаг уурын мэдээ > Ус судлал
Гадаргын усны түвшний 11-р сарын 1-р 10 хоногийн тойм


Манай орны хамгийн том мөрөн Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин 213 см ОЖД-аас 28 см-ээр их, Сүхбаатар сум орчим усны түвшин 301 см ОЖД-аас 61 см-ээр их.
Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчмоор усны түвшин 173 см ОЖД-аас 29 см-ээр их, Сүхбаатар сумаар усны түвшин 250 см ОЖД-аас 114 см-ээр их.
Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор усны түвшин 308 см ОЖД-аас 63 см-ээр их, Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 264 см ОЖД-аас 56 см-ээр их.
Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор усны түвшин 165 см ОЖД-аас 10 см-ээр их.
Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ. Хүдэр гол Хүдэр сум орчмоор усны түвшин 218 см ОЖД-аас 9 см-ээр их.
Бүрхэт нурууны салбар Онгонсарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор усны түвшин 247 см ОЖД-аас 17 см-ээр их байна.
11-р сарын 1-р арав хоногийн байдлаар Сэлэнгэ мөрөн мөсөн зах, дунд зэргийн зайр Орхон гол Орхон сум орчмоор битүү мөсөн бүрхүүл Сүхбаатар сум орчмоор мөсөн зах, өтгөн зайр. Ерөө гол Ерөө сум орчмоор мөсөн зах, Дулаанхан тосгон орчим мөсөн бүрхүүл харз. Хараа гол мөсөн зах өтгөн цөн. Зэлтэр гол мөсөн зах өтгөн зайр ажиглагдсан байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Хандалт |
Гадаргын усны түвшний 11-р сарын 2-р 10 хоногийн тойм | 2023-11-21 | 6 |
Гадаргын усны түвшний 10-р сарын 1-р 10 хоногийн тойм | 2023-11-01 | 33 |
Гадаргын усны түвшний 10-р сарын 2-р 10 хоногийн тойм | 2023-11-01 | 44 |
Гадаргын усны түвшний 10-р сарын 3-р 10 хоногийн тойм | 2023-11-01 | 25 |
Гадаргын усны түвшний 9-р сарын 3-р 10 хоногийн тойм | 2023-11-01 | 29 |
Гадаргын усны түвшний 9-р сарын 2-р 10 хоногийн тойм | 2023-09-20 | 29 |
Гадаргын усны түвшний 9-р сарын 1-р 10 хоногийн тойм | 2023-09-12 | 31 |
Гадаргын усны түвшний 8-р сарын 3-р 10 хоногийн тойм | 2023-08-31 | 34 |
Гадаргын усны түвшний 8-р сарын 2-р 10 хоногийн тойм | 2023-08-21 | 38 |
Гадаргын усны түвшний 8-р сарын 1-р 10 хоногийн тойм | 2023-08-10 | 45 |
Гадаргын усны түвшний 7-р сарын 3-р 10 хоногийн тойм | 2023-07-31 | 34 |
Гадаргын усны түвшний 7-р сарын 2-р 10 хоногийн тойм | 2023-07-20 | 43 |