Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны түвшний 4-р сарын 1-р 10 хонгийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-05-20 04:02:19

Сэлэнгэ аймгийн голуудын усны түвшин,мөсний үзэгдлийн тойм мэдээ:

 Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 287 см, ОЖД-аас 85 см-ээр их,шингэн цөн, хахаа ,Сүхбаатар сум орчим 318 см, ОЖД-аас 75см-ээр их, шингэн цөн харуулаас доош цөн зайрын хахаа.

Орхон голын усны түвшин Орхон сум орчмоор 182 см, ОЖД-аас 9 см-ээр бага, шингэн цөн мөс байрандаа хайлах, Сүхбаатар сум орчмоор 186 см, ОЖД-аас 32 см-ээр их, шингэн цөн.

Ерөө голын усны түвшин Бугант тосгон орчим 323 см, ОЖД-аас 53 см-ээр их, Ерөө сум орчмоор 303 см, ОЖД-аас 25 см-ээр их,усан хэл мөс байрандаа хайлах, Дулаанхан сумаар 252 см,ОЖД-аас 26  см-ээр их, усан хэл мөс байрандаа хайлах,

Хараа голын усны түвшин Баянгол сум орчмоор 112 см, ОЖД-аас 51 см-ээ бага, өтгөн цөн, мөс байрандаа хайлах.

Хүдэр голын усны түвшин Хүдэр сумаар 228 см, ОЖД-аас 34 см-ээр бага, мөсөн бүрхүүл харз.

Зэлтэр голын усны түвшин Түшиг сум орчим 226 см, ОЖД-аас 7 см-ээр бага, харуул орчимд цөн доош мөсөн бүрхүүлтэй.

 

 Ус судлалын салбар

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гадаргын усны 4-р сарын 3-р 10 хоногийн тойм 2022-05-02 20
Гадаргын усны түвшний 4-р сарын 2 дугаар 10 хонгийн тойм 2022-04-20 45