Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны түвшний 4-р сарын 2 дугаар 10 хонгийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-05-21 21:55:30

Сэлэнгэ аймгийн голуудын усны түвшин,мөсний үзэгдлийн тойм мэдээ:

Манай орны хамгийн том мөрөн  Сэлэнгэ мөрний усны мэдээ Зүүнбүрэн сум орчмоор 300 см, ОЖД-аас 98 см-ээр их, Сүхбаатар сум орчим 366 см, ОЖД-аас 123см-ээр их.

Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчмоор 179 см, ОЖД-аас 12 см-ээр бага,Сүхбаатар сум орчим 192 см, ОЖД-аас 38 см-ээр их.

Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор 294 см, ОЖД-аас 16 см-ээр их, Дулаанхан тосгон орчмоор, 290 см,ОЖД-аас 64 см-ээр их.Бугант тосгон орчим 322 см, ОЖД-аас 52 см-ээр их

Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор 165 см, ОЖД-аас 2 см-ээр их.

Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ .Хүдэр гол Хүдэр сум орчмоор , ОЖД-аас 36 см-ээр бага.

Бүрхэт нурууны салбар Онгон сарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор 248 см, ОЖД-аас 15 см-ээр их.

Ус судлалын салбар

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гадаргын усны 4-р сарын 3-р 10 хоногийн тойм 2022-05-02 20
Гадаргын усны түвшний 4-р сарын 1-р 10 хонгийн тойм 2022-04-18 36