Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны түвшний 6-р сарын 1-р 10 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-06-28 09:52:27

Манай орны хамгийн том мөрөн  Сэлэнгэ мөрний мөсний үзэгдэл Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин 252 см ОЖД-аас 23 см-ээр их, Сүхбаатар сум орчим усны түвшин 363 см ОЖД-аас 66 см-ээр их.

Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим усны түвшин 162 см ОЖД-аас 17 см-ээр их, Сүхбаатар сумаар усны түвшин 186 см ОЖД-аас 12 см-ээр их.

Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор усны түвшин 276 см ОЖД-аас 16 см-ээр бага, Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 230 см ОЖД-аас 18 см-ээр бага.Бугант тосгон орчмоор усны түвшин 268 ОЖД-аас 2см-ээр бага.

Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор усны түвшин 170 см ОЖД-аас 4 см-ээр их.

Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ . Хүдэр гол Хүдэр сум орчмоор усны түвшин 226 см ОЖД-аас 10 см-ээр их.

Бүрхэт нурууны салбар Онгонсарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор усны түвшин 260 см ОЖД-аас 10 см-ээр их байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гадаргын усны түвшний 6-р сарын 1-р 10 хоногийн тойм 2022-06-20 9
Гадаргын усны түвшний 5-р сарын 3-р 10 хоногийн тойм 2022-06-03 35