Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны түвшний 9-р сарын 1-р 10 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-09-27 19:53:19

          Манай орны хамгийн том мөрөн  Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин 260 см ОЖД-аас 2 см-ээр их, Сүхбаатар сум орчим усны түвшин 366 см ОЖД-аас 33 см-ээр их.

            Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим усны түвшин 184 см ОЖД-аас 19 см-ээр их, Сүхбаатар сумаар усны түвшин 238 см ОЖД-аас 26 см-ээр их.

            Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор усны түвшин 317 см ОЖД-аас 15 см-ээр их, Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 281 см ОЖД-аас 17 см-ээр их.

            Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор усны түвшин 171 см ОЖД-аас 1 см-ээр бага.

            Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ . Хүдэр гол Хүдэр сум орчмоор усны түвшин 225 см ОЖД-аас 11 см-ээр их.

            Бүрхэт нурууны салбар Онгонсарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор усны түвшин 303 см ОЖД-аас 45 см-ээр их байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гадаргын усны түвшний 9-р сарын 2-р 10 хоногийн тойм 2022-09-22 4