Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны 2-р сарын 3-р 10 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-04-20 09:47:35

Сэлэнгэ аймгийн гол мөрний мөсний зузаан Ерөө голын мөсний зузаан Ерөө сум орчим 99 см өмнөх 10 хоногоос 1 см-ээр, Хараа голын мөсний зузаан Баянгол сум орчим 68 см өмнөх 10 хоногоосоо 3 см-ээр тус тус нэмэгдсэн байгаа бол Сэлэнгэ мөрний мөсний зузаан Сүхбаатар сум орчим 33 см өмнөх 10 хоногоос 7 см-ээр, Орхон голын мөсний зузаан Орхон сум орчим 100 см өмнөх 10 хоногоосоо 2 см-ээр, Зэлтэр голын мөсний зузаан Түшиг сум орчим 93 см өмнөх 10 хоногоос 4 см-ээр тус тус буурсан байна. Харин Сэлэнгэ мөрний мөсний зузаан Зүүнбүрэн сум орчим 98 см, Орхон голын мөсний зузаан Сүхбаатар сум орчим 99 см, Ерөө голын мөсний зузаан Дулаанхан орчим 99 см, Хүдэр голын мөсний зузаан Хүдэр сум орчим 80 см  өмнөх 10 хоногоос өөрчлөгдөөгүй байна.