Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны 3-р сарын 1-р 10 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-04-21 08:58:05

Сэлэнгэ аймгийн гол мөрний мөсний зузаан Сэлэнгэ мөрний мөсний зузаан Сүхбаатар сум орчим 31 см өмнөх 10 хоногоос 9 см-ээр, Орхон голын мөсний зузаан Орхон сум орчим 96 см өмнөх 10 хоногоос 6 см-ээр, Ерөө голын мөсний зузаан Ерөө сум орчим 94 см өмнөх 10 хоногоос 4 см-ээр, Дулаанхан орчим 92 см өмнөх 10 хоногоос 7 см-ээр, Зэлтэр голын мөсний зузаан Түшиг сум орчим 81 см өмнөх 10 хоногоос 12 см-ээр тус тус буурсан бол байгаа бол Хүдэр голын мөсний зузаан Хүдэр сум орчим 88 см өмнөх 10 хоногоос 8 см-ээр нэмэгдсэн байна. Харин Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчмоор мөсний зузаан 98 см, Орхон голын мөсний зузаан Сүхбаатар сум орчим 99 см, Хараа голын мөсний зузаан Баянгол сум орчим 68 см өмнөх 10 хоногоос өөрчлөгдөөгүй байна.