Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны 4-р сарын 2-р 10 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2020-09-20 02:45:47

Сэлэнгэ аймгийн гол мөрний усны түвшин: Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 263 см ОЖД-аас 59 см-ээр их, Сүхбаатар сум орчим 283 см ОЖД-аас 38 см-ээр их, Орхон голын усны түвшин Сүхбаатар сум орчим 165 см ОЖД-аас 12 см-ээр их, Хараа голын усны түвшин Баянгол сум орчмоор 198 см ОЖД-аас 35 см-ээр их, Ерөө голын усны түвшин Дулаанхан орчим 228 см ОЖД-аас 2 см-ээр их, Зэлтэр голын усны түвшин Түшиг сум орчмоор 252 см ОЖД-аас 17 см-ээр тус тус их байгаа бол  Ерөө голын усны түвшин Ерөө сум орчим 265 см ОЖД-аас 12 см-ээр бага, Орхон голын усны түвшин Орхон сум орчим 137 см ОЖД-аас 53 см-ээр бага, Хүдэр голын усны түвшин Хүдэр сум орчим 209 см ОЖД-аас 51 см-ээр бага байна.