Цаг уурын мэдээ > Ус судлал

Мөсний зузаан 2021он 3-р сарын 3-р арав хоног

Шинэчлэгдсэн: 2021-04-09 20:18:18

Монгол орны хамгийн том Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчмоор мөсөн бүрхүүл харзтай мөсний зузаан 72 см, Сүхбаатар сум орчим усан захтай, харуулаас доош цөн зайрын хахаатай, Сэлэнгэ мөрний баруун гарын хамгийн том цутгал гол болох Орхон гол нь Орхон сум орчмоор мөсөн бүрхүүл харз, усан захтай, Сүхбаатар сум орчмоор усан зах, мөсөн дээрх устай, Хэнтийн нуруунаас эхтэй Ерөө гол нь Бугант тосгон орчим усан зах, мөсөн дээрх устайЕрөө сум орчмоор усан зах, мөсөн дээрх устай, Дулаанхан сумаар битүү мөсөн бүрхүүл харз, усан хэлтэй мөсний зузаан 66 см, Хэнтийн нурууны салбар уулнаас эхтэй Хараа гол нь Баянгол сум орчмоор битүү мөсөн бүрхүүл, усан захтай мөсний зузаан 76 см, Хэнтийн нуруунаас эхтэй Хүдэр гол Хүдэр сумаар битүү мөсөн дээрх ус, харзтай Хангайн нурууны араас эхтэй Зэлтэр гол нь Түшиг сум орчим харуул орчим мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 40 см байна.