Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

ЦАЗНөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Шинэчлэгдсэн: 2018-11-17 11:25:49

2017 оны 7-р сарын 15, 16, 17-нд Сэлэнгэ аймгийн УЦУОШГазрын Бороо-1, 2, 3, 4 экспедицүүд болон 1 ноцоох зуух хөрсний чийг нэмэгдүүлэх түймэр унтраах зорилгоор  Баянгол, Ерөө, Мандал, Хүдэр, Орхонтуул сумдад ажиллаж нийт 17 пуужин харваж, ноцоох зуух Хушаат суманд ажиллаж 6 түлш шатаасан. Үүний үр дүнд нийт нутгаар 8,0-38,0 мм хур тунадас орлоо. Орсон хур тунадасны хэмжээг хүснэгтээр харуулав. Ерөө суманд гарсан түймрийн 32 голомт, Хүдэр суманд гарсан 4 голомтууд бүрэн унтарсан. Мандал суманд гарсан түймрийн хэд нь унтарсан талаарх бүрэн мэдээ ирээгүй байна.

7-р сарын 16, 17-нд орсон хур тунадасны хэмжээ /мм/-ээр