Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарч, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 5 дугаар сарын 18-ны 20 цагаас 5 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
2022 оны 5 дугаар сарын 21-нээс 2022 оны 5 дугаар сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
21-нд зарим сумдын нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
|