Урьдчилсан мэдээ > 2022 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2022 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ


УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Тавдугаар сарын агаарын температурын ОЖД нь бүх сумдын нутгаар 10...12°C дулаан байдаг байна.
Тавдугаар сарын агаарын дундаж температур 1979–1982, 2014–2016 оны хооронд дараалан ОЖД-аас хүйтэн байсан бол 1999–2002 онуудын 5-р сар дараалан ОЖД-аас дулаан байсан байна. Харин 1995 оны 5-р сард ОЖД-аас 3°С–аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн 5-р сар болсон бол 2017 оны 5-р сар нь ОЖД-аас 2.1°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан 5-р сар болж өнгөрсөн байна.
Сарын нийлбэр хур тунадас бүх сумдын нутгаар 18–30 мм ордог.
Тавдугаар сарын нийлбэр хур тунадас 1979–1987, 1993–1996 онуудад дараалан ОЖД-аас бага байсан бол 1988, 2002–2003, 2010, 2014 онуудад ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. 2018 оны 5-р сард нийт сумдын нутгаар дунджаар ОЖД-аас 8.5 мм-ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай 5-р сар болсон бол 2003 оны 5-р сард ОЖД-аас 17.6 мм-ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн ахиу тунадастай 5-р сар болсон байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Энэ сард агаарын дундаж температур ОЖД-ийн орчим буюу 10...12°C дулаан байх төлөвтэй. Харин хур тунадас бүх сумдын нутгаар ОЖД-ийн орчим буюу 18... 30 мм орох төлөвтэй (Зураг 1, 2).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3-д харуулав.
Урьдчилсан мэдээ
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР



6 м/с


Шинэ мэдээ
