Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Агаарын температур
Агаарын температурын жилийн дундаж / -0.4°С / 1,8°С...1,°С/ Аймгийн агаарын жилийн дундаж 1.6°С-аар, сумдынх /0.1-1.8°С/-аар дулаарсан.
Агаарын температурын сарын дундаж -24.0....19.3°С
- Хамгийн их дулааралт II сард буюу 3.5°С
Агаарын үнэмлэхүй их бага температур
- Агаарын үнэмлэхүй хамгийн их температурын утга 39.2...43.4⁰С 43.4⁰С Орхон суманд (1995.07.05)
- Агаарын үнэмлэхүй хамгийн бага температур - 41.5...-52.6⁰С-ын хооронд хэлбэлздэг -52.6⁰С Зүүнбүрэн суманд (2001.01.04)
Хөрсний температур
- Аймгийн хөрсний гадаргын температурын жилийн дундаж 1,7C / 0,1...3.5°С-ын хооронд хэлбэлздэг /
-
Аймгийн хөрсний гадаргын температурын жилийн дундаж 0.7гС. Сумдынх - 0.6...1.7⁰С-аар дулаарсан
II сард 2.8гС
Бусад саруудад 0.1⁰С...1.8°С-аар дулаарсан.
- Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн их температур 59.7...71.0°С Баянгол /1999-7-24/
- Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн бага температур -44.5…-60°С Хүдэр /1976.12.23
Хөрсний гүний температурын жилийн дундаж , өөрчлөлт
Хөрсний гүний температур температурын тодорхой утгыг тогтвортой дайрч шилжих хугацаа
-
- Хөрсний 0.2м-ийн температурын сарын дундаж -15.8...20.3°С, Гүн ихсэх тутам температурын энэ хэлбэлзэл багасаж 3.2 метрийн гүнд 0.3-7.1°С–ын хооронд хэлбэлздэг байна.
- Хөрсний 0,20 м-3,20 м-ийн гүний температурын жилийн дундаж 2.5-3.1°Схооронд хэлбэлзэх ба 1990 оноос хойш дээрхи гүнийн температур 0.5-0.8°С-аар дулаарчээ.
Хур тунадас
Аймгийн хэмжээнд жилд дунджаар 290мм орчим/220-320мм/ хур тунадас ордог
- Аймгийн зүүн хэсэгт орших Хэнтийн нурууны салбар уулсбаруун хэсэгт орших Бүрэн, Бүтээлийн нурууорчим, Хүдэр Баянгол сумдын нутгаар хамгийн их буюу 300мм-ээс их,
- Нутгийн өмнөд хэсэг Туул, Орхон голын билчэр орчим Баруунбүрэн, Хушаат сумдын нутгаар хамгийн бага буюу 250 мм-ээс бага
Бусад сумдын нутгаар 250-300мм орчим хур тунадас/
-
Аймгийн жилийн хур тунадасны нийлбэр 17.5 мм-ээр буюу 5.9%-иар буурсан
-
Хур тунадасны сарын нийлбэр
- 3, 5,11,12 саруудад 13-28%-иар нэмэгдсэн
- Бусад саруудад 0-11%-ээр буурсан.
Сумдын жилийн хур тунадасны нийлбэрийн өөрчлөлт
- Хэнтий, Бүрэн, Бүтээлийн нурууны салбар уулсын орчмын Хүдэр Мандал,Баруунбүрэн,Цагааннуур ,Зэлтэр,Зүүнбүрэн,зэрэг сумдын нутгаар 3-36 мм-ээр /1-12 %/ нэмэгдсэн
- Бусад сумдын нутгаар 3.8 -30.7мм-ээр буюу 1.2-10.6%-иар багассан байна.
Жилд дунджаар 86 өдөр хур тунадастай . /6 өдрөөр нэмэгдсэн /
- Томоохон гол мөрний сав хөндийд оршиж буй Орхон, Сүхбаатар, Баянгол, Ерөө сумдын нутгаар харьцангуй олон өдөр буюу 99-107 өдөр
- Нутгийн баруун өмнөд хэсэгт орших Баруунбүрэн, Сант, Номгон сумдын нутгаар хамгийн бага буюу 67-69 өдөр хур тунадастай байдаг
Салхи
Сэлэнгэ аймгийн нутагт хойд, баруун хойд зүгийн салхи зонхилдог.
- хойд зүгийн салхины давтагдал 23,9 хувь
- баруун хойд зүгийн салхины чиглэлийн давтагдал 18,3 хувь
- зүүн хойд зүгийн салхины давтагдал 13,7 хувийг эзэлж байна.
Хамгийн их салхитай тохиолдол Ерөө, Орхонтуул сумдад буюу жилийн 59-60 хувьд салхитай байдаг. IY, Y саруудад ихэнх сумдад хойд, баруун хойд зүгийн салхи зонхилох боловч Зүүнбүрэн, Орхон сумдын нутгаар зүүнхойд зүгийн салхи зонхилж салхины зүгийн давтагдал 24-36 хувийг
- Баянгол , Сүхбаатар, Хушаат сумын орчим голын хөндий дагуу зүүн өмнө зүгийн салхины давтагдал өвлийн 1,2 дугаар саруудад 40.5-57.8 хувь хүрдэг бол баруун зүгийн салхи 1.8-2.0 хувийг эзэлж байна
- 6-10м /сек салхины давтагдал 6,1-10,7%, 15м/сек буюу түүнээс дээш хурдтай салхины давтагдал 0,4 хувь байдаг
- Жилд 34өдөр шороон шуургатай 92 цаг үргэлжилдэг байна. Шороон шуургатай өдрийн 61.3 хувь нь3-6дугаар саруудад /19/ ажиглагддаг / 3 өдрөөр нэмэгдсэн/
- Жилд 15 м/сек-ээс дээш салхитай өдөр 18 , сүүлийн жилүүдэд 3 өдрөөр нэмэгдсэн
Уур амьсгал боловсруулалтын инженер: С. Энхсэлэнгэ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2017-03-15 | 2024-12-19 | 2760 |
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 | 2016-11-08 | 2024-12-21 | 1572 |