Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

“ТӨРИЙН АЛБА-САХИЛГА, ХАРИУЦЛАГА” сэдэвт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо.

Шинэчлэгдсэн: 2024-03-19 00:32:03

Энэ сарын 7-ны өдөр ЗДТГ-аас Монгол Улсын ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Манлайлал, удирдлага хөгжлийн академитай хамтран төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны манлайлал, мэргэшил, харилцааны түвшинг сайжруулах санал зөвлөмж гарган бүх шатны төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх зорилгоор “ТӨРИЙН АЛБА-САХИЛГА, ХАРИУЦЛАГА” сэдэвт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Н.Энхцэцэг, Манлайлал, удирдлага хөгжлийн академийн сургагч багш Л.Найдан нарын албаны хүмүүс оролцож, сумдын удирдлагууд, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар хамрагдлаа. Энэ өдөр хуран цугласан нийт төрийн албан хаагчид МУ-ын Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлийн ажлын цаашдын бодлого чиглэл, анхаарах асуудлуудтай танилцаж, төрийн албан хаагчдын үнэ цэнийн тухай лекц сонсож олон олон шинэ мэдээлэл авч, мэдлэгээ нэмлээ. Энэ зөвлөгөөнд манай газраас 7 хүн хамрагдаж, дарга М.Рэгзэдмаа "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнууллаа.