Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -15.0.....-17.8 градус хүйтэн, хамгийн их температур 11.0 градус дулаанаас -2.6 градус хүйтэн, хамгийн бага температур -29.5….-37.1 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -15.2.....-18.5 градус хүйтэн, хамгийн их температур 12.9 градус дулаанаас -1.6 градус хүйтэн, хамгийн бага температур -30.6….-39.3 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал, Түшиг, Хүдэр, Бугант, сумдын нутгаар 1.8-4.4 мм тунадас, бусад сумдын нутгаар 0.3-1.2мм тунадас 1-4 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 10-21м/с, бусад сумдын нутгаар 5-7м/c салхитай байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Ерөө, Мандал, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант сумын нутгаар цасны зузаан 7-20см, цасны нягт 0,07-0,23г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 1-4см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажилууд явагдаж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021 оны 2-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм. | 2021-02-22 | 2021-02-26 | 7 |
Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгааны мэдээ | 2021-02-18 | 2021-02-26 | 18 |
2021 оны 2-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм. | 2021-02-16 | 2021-02-26 | 18 |
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААРХИ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ | 2021-02-01 | 2021-02-26 | 56 |
2021 оны 1-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм. | 2021-02-01 | 2021-02-26 | 38 |