Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа
ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааны тойм
Сэлэнгэ Бороо -1,2,3,4 экспедицүүдийн бие бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж 4 дүгээр сарын 10 -ний өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 10, 14, 22, 23, 24, 29 –ний өдрүүдэд, 5 дугаар сарын 2, 5, 10, 17, 18, 19, 21, 24, 29 –ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нутагт үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлэх, хөрсний чийгийг сайжруулах, ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарын нөхцөл бүрдсэн 15 тохиолдолд нийт 51 удаагийн хээрийн ажиллагаа явуулж 105 ширхэг борооны пуужин харваж ажилаа.Тус төвийн цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүд цаг агаарт зориудаар нөлөөлж болох бүх нөхцөлийг алдалгүй гарч ажилласан болно.
Дөрөвдүгээр сард аймгийн дунджаар 24,2мм тунадас орсон нь олон жилийн дунджаас 17,6мм –ээр ахиу тунадас орсон байна. Сэлэнгэ аймгийн нутгаар 4 дүгээр сард 6,0-29,6мм тунадас орсон бөгөөд ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, харин Баруунхараа олон жилийн дунджаас 1,3мм-ээр бага буюу олон жилийн дунджийн орчим байна. Түймэр гарах эрсдэлийг бууруулж ажилласан.
Сэлэнгэ аймгийн дунджаар 5 дугаар сард 31,9мм тунадас орсон бөгөөд энэ нь олон жилийн дунджаас 11,4мм-ээр ахиу, ихэнх сумдын нутгаар ОЖД-аас 3,8-22,2мм-ээр ахиу, Зүүнбүрэн, Сүхбаатар сумд ОЖД-ийн орчим буюу 1,5-2,6мм-ээр бага тунадас орсон байна.
5-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 хувьд буюу Баянгол, Сант, Алтанбулаг сумдын нутгаар дунд, ургамлын дундаж өндөр 3-12см, ургамлын ургац Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар 1.4-3.0ц/га, бусад сумдын нутгаар 0.6-1.2ц/га байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Хандалт |
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэв. | 2023-06-16 | 831 |
ЦАЗНАжиллагаа | 2022-06-10 | 1061 |
Цаг агаар зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа. | 2022-05-27 | 985 |
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа | 2021-01-21 | 1545 |