> Цаг уурын шинжилгээний мэдээ
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН СЭЛЭНГЭ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ


2022 ОНЫ 12 ДУГЭЭР САРЫН СЭЛЭНГЭ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Агаарын температур: Сэлэнгэ аймгийн нутгаар 12 дугээр сард агаарын дундаж температур -20.6 градус хүйтэн буюу олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан байлаа. Баянгол, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн сумдын нутгаар ОЖД-аас -0.2-2.3 градус хүйтэн бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.1-2.5 градус дулаан байсан.
Агаарын хамгийн их температур: Агааарын үнэмлэхүй их температур бүх сумдын нутгаар 2.4-10.7 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй их температур Түшиг суманд 12 дугаар сарын 2 нд 2.4 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур:Агааарын үнэмлэхүй бага температур бүх сумдын нутгаар -27.9-35.8 градус хүйтэн байв. Агаарын үнэмлэхүй бага температур Баянгол суманд 12 дугаар сарын 28 нд -35.8 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар -18-26 градус хүйтэн байлаа. Хөрсний үнэмлэхүй их температур Сүхбаатар суманд 12 дугаар сарын 7 нд 1 градус дулаан байв. Хөрсний үнэмлэхүй бага температур Орхонтуул суманд 12 дугаар сарын 28 нд -42 градус хүйтэн байв.
Агаарын чийгшил: Агаарын харьцангуй чийгийн дундаж 61-80%, дутагдал чийг 0.26-0.61 г/па, агаарын харьцангуй чийг 30%-иас бага өдрийн тоо 0-1 удаа, харьцангуй чийг 80%-иас их өдрийн тоо 0-9 удаа ажиглагдсан байна.
Хур тунадас: 12 дугээр сард орсон сарын дундаж хур тунадас 7.9 мм буюу ОЖД-аас 3.0 мм-ээр бага хур тунадас орсон байна. Нийт сумын нутгаар ОЖД-аас 0.1-7.0 мм-ээр ахиу хур тунадас орсон. Сарын нийлбэрээр хамгийн их нь Мандал суманд 12.4 мм, хамгийн бага Бугант суманд 5.1 мм хур тунадас орсон байна.
Салхи: Салхины дундаж хурд нийт сумдын нутгаар 0.8-2.8 м/сек байсан. Хамгийн их хурд нь 12 дугээр сарын 18-ны өдөр Сүхбаатар суманд 16 м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүл:12 дугээр сард нийт нутгаар цасан бүрхүүл 10 балл цастай, цасны дундаж зузаан 4-10 см, хамгийн зузаан Орхонтуул суманд 15 см, хамгийн нимгэн Цагааннуур, Ерөө сумдын нутгаар 1 см байна.
ТОЙМ БИЧСЭН:
УУР АМЬСГАЛЫН ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР Д.ШҮРЭН-ЭРДЭНЭ