Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олон шинжилгээний ажлын дүнгээрээ улсдаа тэргүүн байр эзэллээ.

Шинэчлэгдсэн: 2024-03-19 00:36:57

Ус цаг уур, орчны шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлын үр дүнгээр 2016 онд тэргүүлсэн Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олондоо баяр хүргэж ажлын амжилт хүсэе.

 

     Мөн цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2016 оны ажлаараа шалгарч “Тэргүүний өртөө”-гөөр  Сэлэнгэ аймгийн “Цагааннуур өртөө”, Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедицээр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Бороо 2″ экспедиц, “Байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор болон “Улсын тэргүүний лаборатори”-оор Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг тус тус шалгаруулсан байна.