Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ


СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Зэлтэр, Бургалтай, Хиагт, Буурь, Бугант, Туул гэсэн 11 голын 19 цэгээс дээж авч 20-25 үзүүлэлтээр гидрохимийн шинжилгээг 2009 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд хийлээ.
Судалгааг хийхээс өмнө дээж авах саваа сайтар угааж,голынхоо усаар 7-8 удаа зайлж,дээжээ аван,газар дээр нь тодорхойлох үзүүлэлтүүдийг булингар хэмжигч, ууссан хүчилтөрөгч хэмжигч, усны орчинг тодорхойлогч рНметр, цахилгаан дамжуулах чадвар тодорхойлогч ЕСметр зэрэг багажаар тодорхойлно.
Бусад химийн шинжилгээг лабораторид авчирч 0,45 мм фильтрээр шүүж, биогенийн элементийг 5 цагийн дотор фотоколориметрийн аргаар, гол ионыг шүүгээгүй усанд титрийн болон комплексонометр, потенциометрийн аргаар хоногт нь тодорхойлно.
Үр дүн
Хиагт голын усны хатуулаг 5,17-6,52 мг-экв/л ба тогтвортой хатуулагтай байснаа хатуу ус болж өөрчлөдсөн.Уг голынус гидрокарбонатын ангийн кальцийн бүлгийн эрдэсжилт ихтэй , катионоос кальци, натри+ кали анионоос гидрокарбонатын ион зонхилно.
1.1-р хүснэгт
Хиагт голын усны зонхилох гол ионы агууламж
2009 он |
HCO3 |
Са |
SO4 |
Na+K |
Cl |
Mg |
2010 он |
HCO3 |
Са |
SO4 |
Na+K |
Mg |
Cl |
2011 он |
HCO3 |
Са |
SO4 |
Na+K |
Mg |
Cl |
2012 он |
HCO3 |
Са |
SO4 |
Na+K |
Mg |
Cl |
2013 он |
HCO3 |
SO4 |
Са |
Na+K |
Mg |
Cl |


Буурь голын усны хатуулаг 5,75-7,56 мг-экв/л ба тогтвортой хатуулагтай байснаа сүүлийн жилүүдэд хатуу ус болон өөрчлөгдөж байна. Уг голынусгидрокарбонатын ангийн кальци, магни, натрийн бүлгийн гэж өөрчлөгдөж байгаа нь байгалийн унаган төрх алдагдаж байгааг харуулна.
1.2 хүснэгт
Буурь голын усны зонхилох гол ионы агууламж
2009 он |
HCO3 |
SO4 |
Cl |
Na+K |
Са |
Mg |
2010 он |
HCO3 |
SO4 |
Cl |
Са |
Mg |
Na+K |
2011 он |
HCO3 |
Cl |
SO4 |
Mg |
Са |
Na+K |
2012 он |
HCO3 |
SO4 |
Cl |
Mg |
Na+K |
Са |
2013 он |
HCO3 |
Cl |
SO4 |
Са |
Mg |
Na+K |
Усны чанарын үнэлгээгээр 2009,2011,2012, онуудад цэвэр, 2010, 2013 онуудад бага бохирдолтой ангилалд орсон байна.Мөн жил ирэх тусам уг гол бохирдож байгаа нь шинжилгээний үр дүнгээс харагдаж байна.
Сэлэнгэ аймгийн голуудаас Буурь,Хиагт нь ихэрдэсжилттэй, Сэлэнгэ мөрөн,Орхон, Хараа, Туул, Бургалтай нь дунд эрдэсжилттэй, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр голууд бага эрдэсжилттэй байна.
Гадаргын усны бохирдлын индексээр үнэлэхдээ дараахь томьёог ашиглана.
Энд:
УЧС-Усны чанарын индекс
Сi-iүзүүлэлтийн арифметик дундаж утга
6- УБИ-г тооцоолоход авсан хамгийн их утга бүхий(УЧС-аас хэтэрсэн байх албагүй)үзүүлэлтийн тоо бөгөөд ууссан хүчилтөрөгч болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийг заавал оруулж тооцоолно.
Сэлэнгэ мөрний голын усны ионыг усны өнгөрөлт болон түвшинтэй харьцуулахад дараах хамаарал ажиглагдаж байна.
Дүгнэлт
Сэлэнгэ аймгийн голуудаас Хиагт гол маш бохир, Буурь гол бага бохирдолтой,Сэлэнгэ мөрөн, Зэлтэр, Орхон, Туул, Хараа, Хүдэр голууд цэврийн ангилалд, Бургалтай, Ерөө, Бугант голууд маш цэврийн ангилалд хамаарагдаж байгаа нь Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/а/352 тоот хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан гадаргын усны цэврийн зэргийн ангиллын нормыг ашиглавал адил гарч байна.
Мөн голуудаас Буурь гол хатуу, Хиагт гол зөөлөвтөр, Хүдэр, Бугант, Ерөө голууд маш зөөлөн, бусад голууд нь зөөлөн устай байна.
Сэлэнгэ аймгийн гадаргын ус нь ерөнхийдөө бүгдээрээ О.А.Алекиний томьёоллоор гидрокарбонатын ангийн HCO3-<Ca2++Mg2+гэсэн харьцаатай байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар Хүдэр гол 2009-2013 онд, Орхон,Зэлтэр гол 2012,2013 онуудад, Ерөө гол 2009-2011,2013 онуудад үертэй байсан ба Сэлэнгэ мөрөн, Хараа гол үерлээгүй байна.Эдгээр үерийн үед голын усны эрдэсжилт буурч байлаа.
Мөнголуудын усны өнгөрөлт сүүлийн 5 жилийн дунджаар тооцоолж үзэхэд Сэлэнгэ мөрөн 212,0 м3/с Орхон гол 85,7м3/с,Ерөө гол 43,9м3/с, Зэлтэр гол 19,9м3/с,Хараа гол 7,05м3/с, Хүдэр гол 3,27 м3/с тус тус байгаа нь усны гол ионы агууламжаас урвуу хамааралтай байна.
Монгол улс, Сэлэнгэ аймаг, Ус цаг уур орчны шинжилгээний алба,
Байгаль орчны шинжилгээний лаборатори
Усны ахлах техникч: М.Аягүл
Е-mail: aigul_2010@yahoo.com
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ | 2016-11-08 | 2023-06-07 | 1564 |
Цөлжилтийн мониторингийн судалгаа | 2016-11-08 | 2023-06-05 | 2078 |