Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 12:10:41

Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим нутгаар олон жилийн дундаж орчим байна. Ихэнх  нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас их ба түүний орчим байх төлөвтэй байна. Сэлэнгэ мөрний адаг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө,   голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байхаар байна. Мөн түүнчлэн бусад томоохон гол мөрний хувьд ч олон жилийн дунджаас их байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Мөн түүнчлэн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-25 1465