Цаг уурын мэдээ > Ус судлал
Гадаргын усны түвшний 5-р сарын 2-р 10 хоногийн тойм
Манай орны хамгийн том мөрөн Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин 323 см ОЖД-аас 92 см-ээр их, Сүхбаатар сум орчим усны түвшин 417 см ОЖД-аас 120 см-ээр их.
Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим усны түвшин 175 см ОЖД-аас 35 см-ээр их, Сүхбаатар сумаар усны түвшин 246 см ОЖД-аас 70 см-ээр их.
Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор усны түвшин 292 см ОЖД-аас 4 см-ээр их, Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 267 см ОЖД-аас 17 см-ээр их.
Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор усны түвшин 166 см ОЖД-аас 1 см-ээр их.
Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ. Хүдэр гол Хүдэр сум орчмоор усны түвшин 228 см ОЖД-аас 8 см-ээр их.
Бүрхэт нурууны салбар Онгонсарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор усны түвшин 240 см ОЖД-аас 9 см-ээр бага байна.