Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Шинэчлэгдсэн: 2024-04-26 00:19:48

 Сэлэнгэ аймгийн Бороо -1,2,3,4 экспедицүүдийн бие бүрэлдэхүүн 4 дүгээр сарын 10 -ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн нутагт үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлэх, хөрсний чийгийг сайжруулах, ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарын нөхцөл бүрдсэн 6 тохиолдолд нийт 20 удаагийн хээрийн ажиллагаа явууллаа.Уг ажиллагаагаар 4 дүгээр сарын 10-ны өдөр Цагааннуур, Хушаат суманд ажиллаж нийт сумдын нутгаар 0,0мм-7,0мм хүртэлх тунадас орсон байна.4 дүгээр сарын 14-ны өдөр Хушаат, Мандал, Цагааннуур, Баянгол сумдад ажиллаж 0,0мм-0,7мм хүртэлх тунадас, 4 дүгээр сарын 22,23,24-ны өдрүүдэд Хушаат, Цагааннуур, Ерөө, Хүдэр, Баянгол сумдад ажиллаж 0,0мм-17,0мм хүртэлх тунадас, 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар суманд ажиллаж 0,0мм-2,0мм хүртэлх тунадас орсон байна