Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2024 оны хаврын хөрс гэсэх, хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ
2024 оны хаврын хөрс гэсэх, хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ
2024 оны хавар хөрс 20 см гүндээ ихэнх сумдын нутгаар 4 дүгээр сарын cүүлчээр хөрс гэсэх төлөвтэй байна.
2024 оны 4 дүгээр сарын сүүлийн арав хоногт уринш гуурстай талбайн 0-20, 0-50, 0-100 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөцийг 2023 оны намрын хөрс хөлдөхөөс өмнө тодорхойлсон намрын нөөц чийгэн дээр тооцоолон гаргахад 0-20см-ийн гүнд Баруунбүрэн, Хушаат, Сайхан хангалтгүй, Мандал, Орхон, Алтанбулаг сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-50см ийн гүнд Баруунбүрэн хангалтгүй, Мандал, Хушаат, Алтанбулаг, Сайхан сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Баруунбүрэн хангалтгүй, Орхон, Мандал, Хушаат, Алтанбулаг, Сайхан сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай байна.
Гуурстай талбайд 0-20см ийн гүнд Баруунбүрэн, Орхон, Сайхан сумдын нутгаар хангалтгүй, Алтанбулаг, Хушаат сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Баруунбүрэн хангалтгүй, Орхон, Хушаат, Сайхан, Алтанбулаг сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хөрсний чийг хангалттай байхаар байна.