Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ
2021 оны хавар хөрсний гадарга нийт сумдын нутгаар 3-дугаар сарын сүүлийн арав хоногт, хөрс 20см гүндээ Сүхбаатар, Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар 3-дугаар сарын сүүлээр, бусад сумдын нутгаар нутгаар 4 дүгээр сарын эхээр гэсэх төлөвтэй байна.
Хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн нөөцийн урьдчилсан төлөв
Уриншилсан талбайд 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг , Хушаат, Сант сумдын нутгаар хангалттай, Баянгол, Мандал, Цагааннр, Баруунбүрэн, Алтанбулаг, Сайхан сумдын нутгаар хангалтгүй. 0-50см-ийн гүнд Баянгол, Баруунбүрэн, Сайхан сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Цагааннуур, Алтанбулаг сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-100см -ийн гүнд Баруунбүрэн хангалтгүй, Баянгол, Мандал, Цагааннуур, Сайхан, Алтанбулаг сумд дунд, бусад сумдын нутгаар хангалттай байна.
Гуурстай талбайн 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц Орхон, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар хангалттай, Ерөө, Сант дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй, 0-50см-ийн гүнд Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг, Сант сумд хангалттай, Алтанбулаг дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баруунбүрэн, Хушаат сумд хангалтгүй, Мандал, Баянгол, Алтанбулаг, Сайхан, Сант сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хөрсний чийг хангалттай гэсэн урьдчилсан төлөвтэй байна