Мэдээлэл

2018 оны хагас жилийн мэдээлэл үйлчилгээний ажлын тайлан

Шинэчлэгдсэн: 2024-12-21 17:00:37

2018 оны хагас жилийн мэдээлэл үйлчилгээний ажлын тайлан

Цаг уур-уур амьсгал, байгаль орчин, хөдөө аж ахуй, усны төлөв байдлын урьдчилсан болон өнгөрсөн хугацааны төрөл бүрийн нарийвчилсан, дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг түргэн шуурхай гаргаж үйлчлэх нь бидний гол зорилго юм. Гарч буй тухайн мэдээ нь өдөр тутмын болонанхан шатны ажиглалтын үнэн зөв мэдээн дээр тулгуурлан Сэлэнгэ аймгийн цаг агаарын урьдчилсан мэдээ болон тойм зөвлөмжийг аймаг, сум орон нутгийн удирдлага, малчид, тариаланчидад, ард иргэдэд бичигээр, бүх төрлийн үүрэн телефон утсаар, мессеж, гэрлэн самбар, и майл, вэб сайт, орон нутгийн телевиз гэсэн хэлбэрээр түргэн шуурхай хүргэж үйлчилэх ажил үргэлжилэн хийгдэж байна.

Цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилсэн байдал:

  • Хагасхоногийнцаг агаарын урьдчилсан мэдээг бичвэрболон тоон хэлбэрээр /бүхсумдыннутгаар/ 151 удаа
  • 1-5 хоногийнцаг агаарын урьдчилсан мэдээг бичвэрболон тоон хэлбэрээр /бүхсумдыннутгаар/ хүснэгтмэдээ 151 удаа
  • 7 хоногийн цаг агаарын урьдчилсантөлөв 22 удаа
  • Цаг агаарын сарынмэдээ 5 удаа
  • Цаг агаарын аюултай үзэглээс сэрэмжлүүлэх мэдээг 6 удаа, урьдчилан сэгрийлэх мэдээг 1 удаа, нийт СМ, УСМэдээг 7 удаа бичсэн
  • Анхааруулахмэдээ /73 удаа/
  • Хөдөөажахуйнзөвлөмж 15 удаа
  • Орчныбохирдлынмэдээ 151 удаа

Цагагаарынтойммэдээ

  • Цагагаарынбайдлын 1 хоногийнтойм 151 удаа
  • Цагагаарынбайдлын 7 хоногийнтойм 22 удаа
  • Цагагаарынбайдлынсарынтойм 5 удаа
  • Цаг агаарын тодорхойлолт 16 удаа

Мэдээ, матералын бүртгэл, судалгаа

  • Урьдчилан мэдээлэх аргын тооцоо хийсэн /ММ-5, WRF загварын температурын арга /
  • Урьдчилсан мэдээний таарцыг 453 удаа дүгнэсэн байна.
  • Таараагүй мэдээнд задлан шинэжилгээг6удаа хийсэн
  • АҮ, ГҮ-ийн бүртгэлийг нийт 7 удаа хийсэн байна.
  • Сарын тайланг нийт 5 удаа бичсэн, хагас жилийн ажлын тайланг 1 удаа тус тус бичсэн
  • Төвөөс дамжуулж байгаа зураг мэдээний чанар цаг хугацаанд хяналт тавь бүртгэл хийсэн
  • УМС-т сар бүрийн 6–ны өдөр урд сарын хагас хоногийн, 1 хоног, 1-5 хоногийн прогнозын таарц, дүнг хугацаанд нь 5удаа явуулсан.

Дээрхи нэр төрлийн мэдээ мэдээллийг дараахи хэлбэрээр хэрэглэгчид хүргэж байна.

  1. Албан бичгээр
  2. Телефон, үүрэн телефон , мессеж
  3. Автомат хариулагчтай утас
  4. Гэрлэн урсдаг самбар
  5. Мэйл
  6. Веб сайт, FACEBOOK
  7. Орон нутгийн телевиз
  8. Сарын статистик сэтгүүл
  9. Орон нутгийн сонин хэвлэл
  10. Тусгай хэрэгцээний мэдээ
  11. Санал асуулга

Цаг агаарын урьдчилсан мэдээг иргэдийн гар утсанд хүргэсэн байдал:

Цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэх мэдээ болон цаг агаарын 12-144 цагийн урьдчилгаатай урьдчилсан мэдээгСэлэнгэ аймгийн засаг дарга, засаг даргын орлогч, ЗДТГДарга, ИХДарга, ХХААЖДҮГДарга, ОБГ-ын дарга болон орлогч дарга нар болон бүх сумдын засаг дарга, иргэд, тариаланчид, малчид бүхий 542 хэрэглэгчдийн гар утсанд сүлжээ харгалзахгүйгээр 25666 мессежээр цаг агаарын урдчилсан мэдээг шуурхай хүргэсэн байна.

Мессеж мэдээ дамжуулахад Хушаат сумын ЗДТГазар сар бүр 10000 төгрөг шилжүүлдэг,  мянган төгрөг, Баянгол сумын ЗДТГазар 200,000 төг, Бугант сумын ЗДТГазар 150000 төг тус тус шийдэж өгсөн байна.

Цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилсэн хүснэгтээр үзүүлэв.

- Цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг болон хоногийн мэдээ мэдээллийг “Гэрлэн самбарт” тогтмол байршуулж ард иргэдэд хүргэж байна.

- Сар бүр 1-3 удаа Таны Сэлэнгэ ТВ, Миний Монгол ТВ-ээр шууд ярилцлаганд орж Сэлэнгэ аймгийн цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна. 

Тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээгээр хэрэглэгчдийг үйлчилсэн байдал:

2018 онд нийт 261 аж ахуйн нэгжтэй салбартай гэрээтэй ажиллаж байна.Болд төмөр Ерөө гол” “Хөтөл Цемент Шохой” “Дархан НХСалбар”  “Шунхлай” “Урсгал Ус”“Гавшгай Ус”ХХК, Урсгал ус ХХК, Бамбууш ХХК, Итгэл ХХК, Оргил ХХК, Бөмбөөлэй ХХК, Сэлэнгэ АЗЗА ХК, Бороо гоулд, Болд Төмөр Ерөө гол, Сэлэнгэ Энерго, Сэлэнгэ АЗЗА ХХК, Хуримт шим ХХК, Шижир болор ХХК, Салхит ХХК, Цайдам ХХК, Баянтуул буудай ХХК, Агар шим ХХК, Орхон хөгжил ХХК, Сэлэнгэ тариа ХХК, Шимт бүрэн ХХК, Их-Номт ХХК, Чулуут баясах ХХК, Арвин-Өгөөж ХХК гэх мэт гэрээт газруудаас ямар нэгэн гомдол ирээгүй тул гэрээний биелэлт хэвийн явагдаж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ, болон тойм зөвлөмжөөр нийт 33 засаг захиргааны нэгж байгууллагад үйлчлэж байна.

  1. - ИТХ
  2. - Аймаг сумын засаг дарга
  3.  Аймгийн тамгын газрын дарга
  4. - ХХААЖДҮГазар
  5. - Онцгой байдлын газар
  6. - Цагдаагийн газар
  7. - Статистикийн газар

Цаг агаарын тодорхойлтыг нийт 24 удаа бичиж холбогдох газруудад хүргүүлж ажилсан байна.

2018 онд сумдын мэдээгээр үйлчилсэн байдал

/ Үйлчилгээний тогтмолжилт, %/: Хагас хоног, 1-5 хоногийн мэдээгээр өдөр бүр, 7хоногийн мэдээг Даваа гараг бүрт, сарын урьдчилсан мэдээг тухайн сарын 25-ны дотор, улирлын төлөвөөр жилд 2 удаа, тойм зөвлөмжөөр сар бүрийн 01, 11, 21 өдрүүдэд үйлчилдэг. 

 Үйлчилгээний хүрээ, %, /Мэдээллээр үйлчлэх хүрээ ба хэлбэр/.  төрийн бүх байгууллага, ард иргэд, аж ауйн нэгжид.

Хэлбэр: бичвэр, ТВ, FM, электрон самбар, интернет, мобайль үйлчилдэг.

АҮ, БГҮ-ээс сэрэмжлүүлсэн байдал. Нийтдээ аймгийн хэмжээнд аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээгээг 7 удаа бичих нөхцөл бүрдснээс, 7удаа сэрэмжлүүлэх мэдээ бичиж үйлчилсэн байна.

    үүнд: -АҮ, БГҮ-ээс сэрэмжлүүлсэн эсэх, %. Үүнээс тухайн СМ, УСМ-ээр үйлчилсэн АҮ, БГҮ-ийн тоо. нийт болсон АҮ ба БГҮ-ийн тоо.

         АҮ, БГҮ-ээс сэрэмжлүүлсэн байдал:  Ser=79/79*100=100%

Ус  цаг агаар, байгаль орчны төлөв байдлын  мэдээ, мэдээлэлээр орон нутгийн хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангах ажлын хүрээнд:

  • Сүхбаатар сумын цаг агаарын хагас хоногийн урьдчидсан мэдээг 151 удаа зохиож 95,4 %-ийн таарцтай буюу өмнөх оны дүнтэй харьцуулхад таарц 0,8 %-аар буурсан, ирц нь 100 %-тайбайна.

Сүүлийн 5 жилийн дундаж дүнтэй харьцуулхад таарц 0,4 %-аар буурсан, ирц нь 0,3 % -аар өссөн дүнтэй байна.

УМТ-дын хоногийн урьдчилсан мэдээний ирц, таарц

  • Сүхбаатар сумын цаг агаарын  хоногийн урьдчидсан мэдээг 151 удаа зохиож 91,5 %-ийн таарцтай буюу өмнөх оны дүнтэй харьцуулхад 1,6 %-аар буурсан, ирц нь 100 %-тай байна.      

Сүүлийн 5 жилийн дундаж дүнтэй харьцуулхад таарц болон ирц нь өөрчлөлтгүй байна.

Аюул, агаар мэдээний ирц, чанарын талаар:

  • Цаг уурын станц, харуулуудаас зохиож ирүүлсэн байгаль ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн 342 аюул агаар мэдээнд хяналт тавьж шалгасан байна. Ирц 100% буюу өмнөх оны дүнтэй харьцуулахад өөрчлөлтгүй,чанар нь 99.6 %, буюу өмнөх оны дүнтэй харьцуулахад 0,2 %-аар буурсан дүнтэй байна. Аюул агаар мэдээний ерөнхий дүн нь 99,8 % буюу өмнөх оны дүнтэй харьцуулахад 0,1 %-аар буурсан байна. Сүүлийн 5 жилийн дундаж дүнтэй харьцуулахад аюул агаар мэдээний ирц нь 0,2 %-аар өссөн, чанар нь 0,1 %-аар буурсан байна.        
  • Орон шуурга 104 удаа
  • Нойтон цас 160удаа
  • Хүчтэй салхи 34 удаа
  • Цас-3 удаа
  • Шороон шуурга 8 удаа
  • Цасан шуурга 2 удаа
  • Ойн түймэр -3 удаа
  • Даралтын хандлага 28 удаа

Урьдчилан сэргийлэх мэдээ (УСМ), сэрэмжлүүлэх мэдээний (СМ) чанар, онч

2018 оны байдлаар аюултай үзэгдэл болон гамшигт үзэгдлээс сэргийлэх мэдээ зохиох цаг агаарын нөхцөл 7 удаа бүрдсэнээс, CM-ийг 7удаа зохиож.Үүнд:

  • Цочир хүйтрэлтээр 3удаа
  • Цасан болон шуургаар 4 удаа тус тус бичиж чанар нь 93,8 %-ийн таарцтай, онч 97,0%, илрүүлэлт нь 100 % байна. Өмнөх оны дүнтэй харьцуулахад таарц1,3%-аар өссөн, онч  3,0 %-аар буурсан, илрүүлэлт нь өөрчлөлтгүй байна. Сэрэмжлүүлэг мэдээний ерөнхий дүнг нь 96,9 өмнөх оны дүнтэй харьцуулахад 0,6 %-аар буурсан дүнтэй байна.

Сэрэмжлүүлэг мэдээний ерөнхий таарцыг сүүлийн 5 жилийн дундаж таарцтай харьцуулхад 5,8 %-аар ахисан дүнтэй байна.

Анхааруулга мэдээг бичиж зарласан байдал:

2018 онд анхааруулах мэдээг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, малчид, ногоочид, тариаланчид, жолооч тээвэрчидэд зориулан нийт 73 удаа бичсэн. Үүнд:

  • Хүйтрэлт 8 удаа
  • Цасан ба шороон шуургаар 16 удаа
  • Салхи шуургатай байхаар 3 удаа
  • Ой түймэр 11 удаа
  • Хуурайшилт 11
  • Ой хээрийн түймэр-5
  • Цочир хүйтрэлт-2
  • Салхи шуурга-8
  • Гол мөрний мөс цөмрөх, шар усны үер 9 удаа тус тус бичиж хэрэглэгчдэд үйлчиллээ.

Цахим хуудсаар мэдээ мэдээлэл хүргэж үйлчилсэн байдал:

  1. Цаг уурын  автомат станцын мэдээг 15 минут тутамд автоматаар дамжуулдаг програм хангамжыг  Зүүнхараа, Баруунхараа, Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Сүхбаатар станцуудад суулган , www.selenge.tsag-agaar.gov.mn , http://namem.gov.mn/Aimag/Selenge сайтуудтай холбон мэдээллийг хүргэж байна.
  2. Ус цаг уур орчны ажиглалтын мэдээг интернет орчинд дамжуулах, хүлээн авах, боловсруулах систем нэвтрэхтэй холбогдуулан туршилтын ажил шат дараатайгаар явагдаж байгаа бөгөөд тус төвийн 7 станц туршилтанд бүрэн хамрагдаж, мэдээллээ шууд дамжуулж хэвшээд байна. Харин 6 харуул интернетийн орчин бүрэн шийдэгдээгүйгээс туршилтанд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа тул байнгын интернеттэй болгох тал дээр ажиллаж байна. / Эхний ээлжинд 2 харуулыг скайтелийн модемоор хангахаар болоод байна/
  3. PREZI программ ашиглан цаг агаарын бүх төрлийн мэдээ мэдээллийг албаны хүлээлгийн танхимд дэлгэцээр гаргаж цаг уурын мэдээгээр хэрэглэгчдэд үйлчилж хэвшсэн.
  4. www.facebook.com/Сэлэнгэусцагуур хуудас болон http://selenge.tsag-agaar.gov.mn/веб сайтандууд ажиллаж байна.
  5. http://namem.gov.mn/Aimag/Selenge/ энэ сайтад цаг уур орчны шинжилгээний газраас гарч буй бүтээгдэхүүн болон байгуулагын ил тод байдлыг харуулсан.
  6. Хэвлэл мэдээлэлд: Сэлэнгэ аймгийн ЗДТГазрын статистикийн хэлтэсээс сар бүр гаргадаг “Нийгэм эдийн засгийн сарын танилцуулага” номонд тухайн сарын төлөв тогтмол хэвлэгдэн гарч байна.

  7. Өдөр бүр Мандал сумын нутгаар 1-5 хоногийн урьдчилсан мэдээг зохиож УМСекторт өгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэн ажиллаж байна.
  8. Мэдээлэл солилцооны ажилд алдаа, дутагдал гаргасан газруудад цаашид алдаа гаргахгүй ажиллахыг  сануулж зөвлөмж анхааруулгыг цахим хэлбэрээр/ Video call, yahoo mail / болон утсаар зааварчилгаа өгч ажиллаж байна.
  9. Сумдын хаврын тариаланчдын зөвлөгөөнд тогтмол оролцож цаг агаарын төлөв, сарын  мэдээ танилцуулж байна.
  10. Цаг уурын бүх төрлийн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, амар хялбарбайдлаар хүргэх зорилгоор “Цаг уурын лавлах утас-70363683” үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллаж байна.
  11. 2018 оны 3 дугаар сар 14-нөөс 21 хооронд зохион байгуулагдсанУС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн хүрээнд ард иргэдэд 1-5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ, 03 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, 2018 оны 4-өөс 6-р сарын цаг агаарын урьдчилсан төлвийг бичиж, товхимол хэлбэрт оруулан өнгөтөөр хэвлүүлэн үйлчилсэн, шар усны үерийн анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг хэвэлмэл тараах материал, өөрийн байгууллагын товч танилцуулга хийсэн. www.selenge.tsag-agaar.gov.mn; www.selenge.namem.gov.mn сайтын талаар мэдээлэл хийсэн.
  12. Сүхбаатар, Шаамар, Жавхлант, Түшиг, Цагааннуур сумдын засаг даргын тамгийн газар болон сумдын ерөнхий боловсорлын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж, иргэд, хоршоолийн эзэдтэй хамтран байгууллагын үйл ажиллагааг таниулах суртчилгаа, зөвөлгөө, уулзалт хэлэлцүүлэг зэргийг олон төрлийн хэлбэрээр гаргаж хүрч үйлчилж ажиллаа. 
  13. Байгаль орчны шинжилгээний лаборатори ундны усанд шинжилгээ хийж газар дээр нь шинжилгээний хариуг гарган өгч үйлчилсэн. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх экспедицүүдийн үйл ажиллагааг таниулах ажлыг зохин байгуулж хөрсний чийг, бэлчээрийн ургамлын ургацыг тэтгэх, ой хээрийн түймэрт нөлөөлөх ажил үйлчилгээг хэрхэн явуулдаг талаар мэдээ мэдээлэл хийн ажилласан.
  14. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх цаг агаарын нөхцөл шаталтын зэрэг тодорхойлсон байдалд: Хавар, намрын 3-р сарын 20–ны өдрөөс 5-р сарын 31-нийг хүртэлх ой хээрийн түймрийн шаталтын зэргийг нийт 215 удаагийн Сэлэнгэ аймгийн 13 сумын хэмжээнд 2795 удаагийн бодолт хийн боловсруулж аймаг, сумдын засаг даргын тамгийн газар, БОАЖГ, ОБГ тус тус хүргэж үйлчилсэн.  5-р сарын 06-наас 5-р сарын 20, 5-р сарын 25-наас 5-р сарын 31, 6-р сарын 1-р арав хоногийн хоорондох хугацаанд ихэнх сумдын нутгаар хуурайшилт ихсэж түймэр гарах эрсдэл аюултай болон нэн аюултай зэрэглэлд хүрч эхний хагас жил Сэлэнгэ аймгийн нутгаар  6 удаа ой хээрийн түймэр гарсан.

Цаг агаарт зориудаарнөлөөлж үйлчилсэн байдал:

2018 оны УЦУОШГазрын даргын А/14 тоот тушаалаар Сэлэнгэ Бороо -1,2,3,4 экспедицүүдийн бие бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж 4 дүгээр сарын 27 ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн. 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд, 5 дугаар  4, 8, 14, 15, 20, 21, 26-ны өдөр, 6-р сарын 2-ны өдрүүдэд синоптикийн нөхцөл бүрдсэн тохиолдолуудад цаг агаарын үзэгдэл, процессын шилжилт, өөрчлөлт, хувьслыг харгалзан дараах цэгүүдэд хээрийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны явцад Цагааннуур, Мандал, Хушаат сумдын засаг даргын хүсэлтийг хүлээн авч хамтарч ажилласан ба хөндлөнгийн гэрчээр Атар Трейд ХХК –ын захирал Чимиддорж, Гацуур ХХК-ын Баяндулаануул ХХК-ын захирал Мөрөн, Баруунбүрэн сумын Ивэн түрүү ХХК-ын захирал Бат, Хушаат сумын  Өгөөж Мандал ХХК-ын менежер Хайрхан Оргил уул ХХк-ын захирал Б. Пүрэвсүрэн, БНЭХ-н захирал Н.Энхболд, Мо МО Агро ХХК-ын захирал Б. Батбаяр, Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн ажилтангууд хамтран ажиллав.

 

Хур тунадас нэмэгдүүлсэн ажлын талаар:

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн өвөл цас багатай, 2 дугаар сараас эхлэн дулаарч  агаарын сарын дундаж температур 2 дугаар сард уур амьсгалын дунджаас 0,8  градусаар, 3 дугаар сард 2,4 градусаар, 4 дүгээр сард 1,4 градусаар, 5 дугаар сард 1,7 градусаар тус тус дулаарч ялангуяа 5 дугаар сард агаартаа 36,3 градус хүрч, салхи шуурга ихтэй, 10 м\сек-ээс дээш 20-25 өдөр салхитайхамгийн их салхины хур 24,25 м\сек хүрсэн нь агаарын хуурайшилт үүсэх нөхцөл боллоо. Мөн Буриад улсын Гусины озер, манай аймгийн Бугант хороонд ой хээрийн томоохон түймэр гарч хэд хоногоор үргэлжиллээ. Энэ нөхцөл байдлаас болон 5 дугаар сард хур тунадас орох нөхцөл бүрдээгүйгээс аймгийн хэмжээнд дунджаар 7,5 мм буюу уур амьсгалын дунджаас 12,5 мм-ээр бага хур тунадас орлоо. 2018 оны 5 дугаар сарын хур тунадас аймгийн дунджаар 7,4 буюу уур амьсгалын дунджаас 13,6 мм-ээр бага орлоо. Сумдаар авч үзвэл Хүдэр суманд уур амьсгалын дундаж орчим Баруунбүрэн суманд хамгийн бага буюу 1,7 мм бусад сумдаар 3-11,7 мм  хур тунадастай байлаа. 

АйАймгийн нутгаархи зуншлагын байдал:

5-р сарын  31-ний байдлаар Ургамлын ургалтын байдал нутгийн 70 хувьд нь хэвийн, 30 орчим хувьд нь буюу  Орхонтуул, Мандал, Сант, Сайхан, Хушаат сумдын нутгаар дунд байна.

Бэлчээрийн ургамлын өндөр 6-17 см, ургацын хэмжээ Баруунбүрэн, Орхон, Түшиг сумдын нутгаар 0.2-0.8ц/га, Орхонтуул, Хушаат, Хүдэр, Ерөө,Бугант, Зүүнбүрэн сумдын нутгаар 1.4- 2.6 ц/га, Мандал, Цагааннуур, Сүхбаатар, Баянгол сумд 3.0-5.1ц/га байна.

Ой хээрийн түймэрт нөлөөлсөн байдал:

2018 онд Сэлэнгэ аймагт эхний хагас жилийн байдлаар нийтдээ 6 их бага хэмжээний ой хээрийн түймэр гарч түймэр унтраахад дэмжлэг болох зорилгоор 41 удаа үйл ажиллагаа явуулж 81 пуужин  харвасан. 5-р сард хуурайшил ихтэй их халуун байсан нь түймэр гарах эрсдлийг бий болгож улмаар бага хур тунадас орох нөхцлийг бүрдүүлсэн. Түймэрт ажилласан зарим жишээг дурдвал:

Ажилбар -1.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 5 дугаар сарын 18-нд гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Бороо-2 экспедицийн бүрэлдэхүүн 5 дугаар сарын 20-нд Орхон сумын “Дааган дэл” гэдэг газар үүлний эхлэл дээр 2 пуужин харваад дахин Баянгол сумын “Хустайн даваан”-н дээрээс 3 пуужин харваж идэвхжүүлж өгсөн. Бороо -4 экспедицийн бүрэлдэхүүн Мандал сумын зүүн хойд зүгт “Хар модотын ам” гэдэг газар 2 пуужин харваж идэвхжүүлээд цаашаа түймэрт дөхөж Мандал сумын “Хонин нуга” гэдэг газар дахин 2 пуужин харваж түймэр гарсан хэсэгт цас оруулж түймрийг цурманд оруулсан. 

Харвалт хийхийн өмнөх түймрийн зураг   

Харвалт хийсний дараах түймрийн зураг

 

2018 онд 3 удаагийн тохиолдолд ой хээрийн түймэр унтраахад дэмжлэг үзүүлж 18 пуужин харавсан байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гарсан ой хээрийн түймрийг унтраахад 5 сараас хойш нийт 20 удаагийн синоптик процесст 55 экспедиц ажиллаж 122 ширхэг борооны пуужинг хөөргөсөн байна.Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан тухай тайланг 29 удаа бичиж аймгийн тамгын газрын дарга, хөгжилийн бодлогын хэлтэс, аймгийн ХХААЖДҮГ тус тус хүргүүлэн мөн www.selenge.tsag-agaar.gov.mn сайтанд байршуулан ажилласан. 

Байгаль орчны шинжилгээний лабораторийн мэдээ,мэдээлэлээр үйлчилсэн байдал

 

1.Өдөр тутмын үйлчилгээ

  • Агаарын чанарын төлөв байдлын өдөр тутмын мэдээгээр 1288 удаа
  • Цацрагийн түвшний мэдээгээр өдөр тутам 151 удаа
  • Гадаргын усны чанарын төлөв байдлын мэдээгээр 5 удаа
  • Байгаль орчны 10 хоногийн тойм мэдээгээр 15 удаа
  • Тусгай хэрэгцээний мэдээгээр 150 удаа

2. 2018 онд дараах зорилтуудыг тавьж ажиллаж байна.

- УЦУОШТөвийн  даргатай  хөдөлмөрийн  гэрээг13 нэр төрлөөр хийж ажлаа сар улирлаар төлөвлөх

- Чанарын удирдлагын тогтолцооны бодлого, чанарын бодлогын талаархи мэдээллийг боловсруулах шинэчлэн боловсруулах

- Гадаад, дотоод хяналтын ажлыг зохион байгуулах (лаборатори хоорондын харьцуулалт  )

-  ХХАА –ны заавар журмыг мөрдүүлэх, хяналт тавих

- Шинжилгээний ажлын чанарыг сайжруулах  хүнд металлын шинжилгээ хийх

- ЦУОШГазрын өгсөн тусгай захиалгат бүтээгдэхүүнийг захиалгын дагуу чанартай хийх 

Агаарын чанарын төлөв:

Сүхбаатар сумын агаарын чанар:

2018 оны эхний 5 –н сард  Сүхбаатар АЧХаруул нийт 246удаа агаараас дээж авч химийн шинжилгээ хийсэн. Сүхбаатар сумын агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3,  хамгийн их нь 02-р сард 0.011 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.017 мг/м3, хамгийн их нь 01-р сард 0.052 мг/м3 байлаа. Эдгээр бохирдуулагч хийнүүд нь агууламжаараа зөвшөөрөгдөх дээд агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна. Нийт тоосны дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их нь 02-р сард 0.069 мг/м3 байна.

Цацрагийн түвшний ажиглалтын хувьд цацрагийн фон түвшнээс ихэссэн тохиолдол байхгүй.

Агаар дахь бохирдуулагч хийн дундаж агууламж болон хамгийн их агууламжийг өмнөх оны тухайн үеийн дундаж утгатай харьцуулан дараах зургаар харууллаа.

Явуул судалгаа.

 Агаарын чанарыг тодорхойлохын тулд Мандал, Сүхбаатар суманд 4-6  цэгүүдийг сонгон авч  судалгааг  11,12,1,2-р  саруудад хийж үзэхэд бохирдуулагч хийн агууламж Сүхбаатар Вокзалын орчимд , Зүүнхараагийн  Сансар захын орчимд 20 цагт,  Чүдэнзний үйлдвэрийн арын айлуудын орчимд өглөөний 08 цаг болон оройн 20 цагуудад харьцангуй өндөр агууламжтай байна. 

Тусгай захилагат мэдээ мэдээллээр үйлчилсэн байдал:

Сэлэнгэ аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 1-р сарын 15 наас 03–р сарын 15 хооронд 2008 -2011 оны цацрагийн  түвшин ажиглатын 5504 мэдээг байгаль орчны мэдээлэлийн санд шивж  нөхөж  оруулсан.

Хөдөлмөрийн гэрээнд тусгасан тусгай захиалгат бүтээгдэхүүнээс байгаль орчны төлөв байдалын гэрээ хийсэн ААНэгжүүдээс гэрээний дагуу дээж авч шинжилгээ хийж үр дүнг хүргүүлэн хамтран ажиллаж байна. Үүнд:

Эхний хагас жилийн байдлаар “Болд төмөр Ерөө гол” “Хөтөл Цемент Шохой” “Дархан НХСалбар”  “Шунхлай” “Урсгал Ус”“Гавшгай Ус”ХХК–тай гэрээтэй ажиллаж байна

Хагас жилд ААНэгжийн 27 худгийн усанд,хаягдал 7 усанд,гадаргын 2 усны дээжинд, Савласан цэвэр 6 усанд, рашааны 6 дээжинд, хөрсний 21–н дээжинд агрохимийн шинжилгээ, хөрсөнд нефтийн бүтээгдэхүүн 25–н дээжинд, хүнд металл 35 -н дээжинд (хар тугалга, хүнцэл) тодорхойлсон Шинжилгээний үр дүнг холбогдох газрууд нь хүргүүлж ажилласан байгаа. Худгийн усанд хийсэн дүнг зургаар харууллаа.

Аж ахуйн нэгжийн худгийн усны шинжилгээгээр Сүхбаатар сумын 3 –р багийн иргэн Баянжаргал, Хүдэр сумын Сүнжээ, Эрхмээ, Энхсайхны худгийн ус MNS 900:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх хэмжээнээс хатуулаг  1.11- 1.80 дахин  давсан байна.

ХААЦУ-ын салбарын мэдээ, мэдээлэлээр үйлчилсэн байдал:

Хөрсний чийгшлийн мэдээ: Хөрс гэсэх хугацаа, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн  урьдчилсан мэдээ зохиож, мэдээний таарц 89,1%-тай байлаа. Тариалтын өмнөх хөрс гэсэх хугацааны явуул судалгаагаар 4-р сард 10 сумын чийг тодорхойлж, сумдын засаг даргын тамгийн газар болон ХХААЖДҮГазар, сумдын ХАА-н тасгийн мэргэжилтэнгүүд, болон газар тариалан эрхэлдэг  хүмүүст, тариаланчдын зөвлөгөөнд  хөрсний чийгийн мэдээгээр үйлчилсэн.

2. Сайтанд мэдээ байршуулсан байдал:

  • Өвөлжилт тойм мэдээгээр 1 удаа
  • Хаваржилтаар тойм мэдээгээр 1 удаа
  • Тойм зөвлөмж, зураглал 15 удаа

Хаврын тариалалтын өмнөх хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ зохиож 1 удаа

Сар бүрийн 10 хоногийн агро дундаж тойм мэдээгээр 33 удаа

Арав хоног бүрээр  цас, ургамалжилт, гангийн зураглал хийж сайтанд байршуулсан.

  • Зудын эрсдлийн үнэлгээ,өвөлжилтийн тойм мэдээгээр сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн засаг даргын тамгын газарт, ОБГ-тхүргүүлэн ажилласан.

Явуул судалгааны мэдээ мэдээлэл

  • Өвлийн бэлчээрийн  цасны явуул судалгааны  ажиглалтыг 17 сумын  45 зогсоол цэгт хийж ,  мал  өвөлжилтийн байдлаар зураглал, тойм бичиж ард иргэдэд үйлчилсэн
  • Өвөлжилт хүндэрсэн Алтанблаг, Жавхлант сумдын ХАА-н мэргэжилтэнтэй хамтран цасны нэмэлт ажиглалтуудыг хийж дүн мэдээг дээрх сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн засаг даргын тамгын газарт, онцгой байдлын комиссын гишүүд болон ОБГ-т тус тус хүргүүлсэн.
  • Өвөлжилт хүндэрсэн Орхон, Орхонтуул, Барунбүрэн сумдын нутгаар цасны нэмэлт ажиглалтуудыг хийж, дүн мэдээг дээрх сумдын засаг даргын тамгын газар болон ОБГ-т хүргүүлсэн.

Архив, мэдээллийн дэд сангийн үйлчилгээний алжын талаар:

Засгийн Газрын 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн тогтоолоор батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр” /4-р шат/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан “2017-2020 онд гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөө” -г судалан хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • ЦУОШГ-ын даргын 2017 оны 2 сарын 7-ны А/13 дугаар тушаал, “Уур амьсгалын горимын мэдээллийн санд мэдээг нөхөн бүрдүүлэх аргачлал”-ыг инженер техникч нарт танилцуулсан. Энэ онд 1990-1994 оны өртөөний ажиглалтын мэдээг шивэх архивлах ажил хийгдэн 56.4%-тай шалгалт хийгдэж байна. Шалгасан мэдээг 6 сарын 30-ны дотор ftp-д тавиж хүлээлгэн өгнө.
  • Цахим мэдээллийн санг шинэчлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө боловсруулан өнөөдөр байгууллагын хэмжээнд ямар салбарт хэдэн төрлийн сан үүссэн, хичнээн тооны мэдээлэл байгааг тогтоон цахим архив үүсгэн санг баяжуулах, нөхөн бүрдүүлэх,  хадгалаж хамгаалах ажлуудыг салбар хариуцсан инженер, ахлах техникч нарын хамт хийж гүйцэтгэн доорх мэдээллийг гаргалаа.
  • 1 дүгээр сарын 31-ний дотор үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган дамжуулсан.
  • 1,2 дугаар улирлын хийсэн ажлын тайлангаа бичиж хугацаанд нь дамжуулсан.
  • 2 сард ББНШК-ын хурал хийж энэ онд бүрдүүлэлт хийсэн баримтын хүлээн авсан акт, цахим баримтын акт, тооллогын акт, ХХНЖ-ыг шинэчилсэн болон бусад асуудал хэлэлцэв.
  • 3 дугаар сарын 1-ний дотор термо, гигро, баро, плювио лентнийг бүртгэж бүртгэлийн дүн мэдээг дамжуулсан.
  • Өнгөрсөн оны шинжилгээний ажлын баримт материалуудыг салбар тус бүрээс  4 дүгээр сарын 20-ны дотор тоон болон цахим мэдээний актын хамт хүлээн авч нөхөн бүрдүүлэн архивын санд оруулав. Үүнд:
  • Уур амьсгал судалгааны салбар-44 хн
  • ХААЦУ-ын салбараас-3 хн
  • Ус судлалын салбараас-18 хн
  • БОШЛабораториос-3 хн
  • Санхүүгээс-4 хн, нийт 75 хн.
  • ЦАЗН экспедицийн тайлан 9 хн,
  • Радарын зураг 1 хн,
  • Салбаруудын цахим мэдээ 2795 файлыг тус тус хүлээн авсан байна.
  • Цаг уурын ажиглалтын хөрсний ЦД-3 дэвтэрүүдийг нягтлаг шалгаж гаднах хавтсийг солисон.
  • 5 дугаар сарын 25-нд АЕГазраас бүх аймаг нийслэлийн удирдлага, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын дунд “Цахим сургалт”-ыг Албан хэрэг хөтлөлтийн хадгалалт хамгаалалт, төрийн албан хэрэг хөтлөлтөнд Монгол бичгийг оруулах, тухайн байгууллагад шинээр орж буй албан хаагч, төрийн албаны шалгалт өгч хүмүүсээс заавал албан хэрэг хөтлөлтийн талаар шалгаж зохих мэдээлэл мэдлэгтэй мэргэжилтэнг сонгон авах, “Архивын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх замаар төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулна” мөн үнэн зөв мэдээллийг, зөв хүнд нь цаг хугацаанд нь шуурхай дамжуулах, “Шилдэг удирдагч” нь баримт бичгийг үндэслэл сайтай, оновчтой, утга төгс, хууль зүйн үндэслэлтэй, MNS 5807:2007, MNS 5552:2006 стандартыг баримтлан боловсруулах талаар мэргэжилтэн А.Болд, Ч.Оюунчимэг нар мэдээлэл хийж, санал солилцов.
  • Архивын өрөөний цэвэрлэгээг 7 хоногт 1 удаа, ариутгалыг улиралд 1 удаа тогтмол хийж тасалгааны чийгшил болон дулааны хадгалалтын горимыг сахих үднээс хэмжилтийг 7 хоногт 1 удаа хэмжиж хүснэгтэнд тэмдэглэж байна.

Ус судлалын салбарын мэдээ мэдээллээр үйлчилсэн байдал:

Өдөр бүрийн усны түвшин түүний өөрчлөлтийн талаархи мэдээллийг харуул бүрээр нь цаг агаарын өдөр тутмын мэдээлэл үйлчилгээнд болон сайтанд байршуулан ажилласан.

-Усны горим, мөсний үзэгдэл, зузааны арав хоногийн тоймыг нийт 15 удаа бичиж Вэб-д тавив.

- Ус судлалын харуулууд өдөр бүрийн усны түвшний мэдээгээр сум орон нутагтаа үйлчлэн ажиллаж байна.

- Ус судлалын 9 харуулын болон өдөр тутмын түвшний  цас, мөс, үзэгдлийн  мэдээгээр

- Өдөр бүрийн усны түвшний мэдээгээр 70 удаа

- Усны горим, мөсний үзэгдэл, мөсний зузааны арав хоногийн тоймоор нийт 15 удаа

- Голуудын мөсний үзэгдэл эхлэх, дуусах хугацаадоорх хүснэгтээр харуулав.

Сургалт семинар:

  • 2018 онднийт 3 удаа 3 цагийн хичээл, сургалт, семинарт хийж давхардсан тоогоор 55 инженер, техникчид хамрагдсан байна.
  • Ус судлалын инженер Б.Ууганбаяр УЦУОСМХүрээлэнд 4 хоногийн турш өнгөрсөн оны урсацын материалаа авч очин, анхан шатны материалтай тулгалт хийн, төвийн инженерүүдээс заавар зөвлөмж аван ажилласан.
  • 3-р сарын 23-нд цаг уурын баярын өдөр семинар хэлэлцүүлж ажилтан албан хаагчидад сургалт явуулсан.
  • сүлжээний инженер Т.Ганцэцэг томилолтоор ажиллах үеэрээ Баруунхараа, Зүүнхараа станцуудад Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, дагаж мөрдөх дүрэм журмын талаар хичээл орж, ёс зүйн хорооны үйл ажиллагааг танилцуулав.

Бусад ажлын талаар:

1.  Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг “Цас, мөсний баяр-2018″ арга хэмжээнд  оролцсон.

2. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн 7 станц нь бүгд 24 цагийн тасралтгүй интернеттэй болж цаг уурын мэдээг 15 минут тутамд дамжуулах ажил амжилттай явагдаж байна. / Энэ ажлын хүрээнд Орхонтуул цаг уурын өртөөг UNITEL- ийн гэр интернеттэй болгосон. Мөн Орхон, Зүүнхараа өртөөдийн үүрэн телефоны модемын дата-г хязгааргүйнэгжээр цэнэглүүлж үйл ажиллагаа доголдолгүй явагдаж байна. Сүхбаатар станцын интернет тасалдалтай байсан тул МЦХ-ны инженерүүдэд хэлж асуудлыг шийдүүлэх тал дээр ажиллаж байна /

Интернетийг цаг уурын сувгаас салгах ажлын хүрээнд тус төв нь СКАЙНЕТ ХХК-тай гэрээ байгуулан 4МВ-ийн интернетийн урсгалыг түрээслэн мэдээлэл үйлчилгээний ажилдаа ашиглаж байгаад 3-р сараас эхлэн төсөв хүрэлцэхгүйгээс гэрээг цуцласан болно. 

3. ЦУОШГ-аас сүлжээний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор аймгуудын дотоод сүлжээг бүрэн шинэчлэх шаардлагатай гэж тусгасаны дагуу Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн дотоод сүлжээг бүрэн шинэчиллээ. Дотоод сүлжээний хуучин монтажыг бүгдийг нь татан буулгаж, шинээр сүлжээгээ монтажлахад 24 порттой гегагийн свич 1ш,  16 порттой гегагийн свич 2 ширхэгийг байрлуулж, 300м Cat 6 кабель, 50 ширхэг сүлжээний толгой, 12 метр утас далдлагч ашиглав. 

4. Станцуудыг камержуулах ажил үргэлжилж энэ хагас жилд Орхонтуул станцыг нэмж IP камераар хангаж, камертай 3 станцад алсаас  хянадаг программ суулгаж технологийн мөрдөлтөнд хяналт тавин ажиллах боломжтой болсон. 

5. Ус цаг уур орчны ажиглалтын мэдээг интернет орчинд дамжуулах, хүлээн авах, боловсруулах систем нэвтрэхтэй холбогдуулан туршилтын ажил шат дараатайгаар явагдаж байгаа бөгөөд тус төвийн 7 станц туршилтанд бүрэн хамрагдаж, мэдээллээ шууд дамжуулж хэвшээд байна. Харин 6 харуул интернетийн орчин бүрэн шийдэгдээгүйгээс туршилтанд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа тул байнгын интернеттэй болгох тал дээр ажиллаж байна. / Эхний ээлжинд 2 харуулыг скайтелийн модемоор хангахаар болоод байна/

6. Ерөө сумын Бугант тосгоны цаг уурын харуулын байрыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар 16.500.000 төгрөгийн өртөг бүхий цаг уурын станцын зориулалттай 6*7 харьцаатай байшин бариулсан.

7. Мандал сумын Зүүнхараа агаарын чанарын харуулын байр барих барилгын ажил эхлэх гэж байна.

8. Байгууллагын тохижилт үйлчилгээнд оролцсон. (Хашаа болон байшингийн дээвэр хийх, байгууллагын гадна хана будах, цэцэг услах, шинээр самбар хийх)

9. 03 дугаар сарын 29-ний өдөл болсон “Гамшигаас хамгаалах өдөрлөг”-т байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдсан.

10. Хөдөлмөр аюулгүй ажлын байр сэдэвийн доор зохион байгуулагдсан жагсаалд оролцсон.

11. Аймгийн татварын хэлтэсээс зохион байгуулсан Цахим татварын тайлангийн талаархи сургалтанд хамрагдав.

12. Байгууллагын гаднах модыг услаж цэцэрлэгжүүлсэн.

13. Аймгаас зохиогдсон гэрэлт цогцолборыг цэцэрлэгжүүлэх ажилд мод, цэцэг тарин цэцэрлэгжүүлсэн.

14. Хурын шимийн үйл ажиллагааг үр дүнтэй ажиллах зорилгоор Загварын үр дүнг тухай бүрд нь бодит утгагуудтай харьцуулан гаргаж ансамбель метеограммыг авч ашиглаж байна.

Үйлчилгээний тайланг бичсэн:                                       /П.Жигүүрцэцэг/