Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -0.5 градус хүйтэнээс 1.9 градус дулаан, агаарын хамгийн их температур 13.1-15.4 градус дулаан, хамгийн бага температур -9.7-14.4 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 0.6-3.2 градус дулаан, хамгийн их температур 21.7-28.0 градус дулаан, хамгийн бага температур -10.3-16.1 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Орхон, Мандал, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант сумдын нутгаар 0.0-0.6 мм тунадас 1-3 өдөр орсон ба бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Сүхбаатар, Орхон, Ерөө, Мандал сумдын нутгаар 14-19м/с, бусад сумдын нутгаар 5-12м/с, 1-5 өдөр хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Ерөө, Мандал хангалттай, Цагааннуур, Орхон, Орхонтуул дунд, Баянгол, хангалтгүй 0-50см-ийн гүнд Цагааннуур, Орхон, Ерөө, Баянгол, Мандал хангалттай, Орхонтуул дунд, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, дунд, Ерөө, Орхонтуул хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20,0-50см-ийн гүндүүдэд Ерөө хангалттай, Баянгол, Орхон хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, малд тарилга хийх туулга өгөх, мал хээлтүүлэх, газар тариаланд буудай ангилан болон шууд хураалт, төмс хураах ажилууд явагдаж байна.