Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 9-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 8.2-9.5 градус, агаарын хамгийн их температур 18.3-26.6 градус, хамгийн бага температур -1.3....-6.0 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 10.8-13.8 градус, хамгийн их температур 33.1-43.5 градус, хамгийн бага температур -3.9....-7.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхонтуул, сумдын нутгаар 9.4-16.4мм, бусад сумдын нутгаар 0.0-5.1мм, 1-2 өдөр бороо орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, сумдын нутгаар 17-20м/с, бусад сумдын нутгаар 5-14м/с салхитай байлаа.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Ерөө, Мандал хангалттай, Цагааннуур, Орхонтуул дунд 0-50см-ийн гүнд Ерөө, Мандал, хангалттай, Цагааннуур, Орхон, Орхонтуул дунд, 0-100см-ийн гүнд Ерөө, Мандал хангалттай, Цагааннуур, Баянгол дунд, Орхон, Орхонтуул хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20,0-50см-ийн гүндүүдэд Ерөө хангалттай, Баянгол дунд, Орхон хангалтгүй, 0-100см-ийн гүнд Орхон хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Ерөө сумдын нутгаар барбины таршаа, тоонолжилт, царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 0-1 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү бэлтгэх, хадлан тэжээл бэлтгэх, малд тарилга хийх туулга өгөх, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, үр тариаг ангилан хадах, шууд хураах, төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.