Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 9-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 12.1-14.0 градус, агаарын хамгийн их температур 23.8-25.5 градус, хамгийн бага температур 1.0-4.4 градус дулаан. Хөрсний дундаж температур 14.7-18.5 градус, хамгийн их температур 37.5-49.2градус, хамгийн бага температур -1.1 градус хүйтэнээс 4.1 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхон, Ерөө, Зэлтэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 10.0-18.6мм бусад сумдын нутгаар 1.7-9.2мм тунадас 2-4 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Хушаат сумдын нутгаар 10-15м/с, бусад сумдын нутгаар 3-8м/с хүрсэн байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 9-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 17-59см байлаа.
Улаанбуудайн ургалтын байдал: Ихэнх сумдын нутгаар сайн, Баянгол сүүн бололт, Орхонтуул, Цагааннуур сумдын нутгаар аарцан бололтын үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 35-92см, Төмсний ургалт сайн, дундаж өндөр 14-22см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд, Цагааннуур, Орхон, Ерөө хангалтгүй, Баянгол, Орхонтуул, Мандал дунд, 0-50см-ийн гүнд, Цагааннуур дунд, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал хангалттай, 0-100см-ийн гүнд бүх сумдын нутгаар хангалттай.
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100сийн гүнд Орхон, Баянгол хангалттай, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-4 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, хужир шүү бэлтгэх, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, төмс хураах ажилууд явагдаж байна.