Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 9-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 14.7-16.7 градус, агаарын хамгийн их температур 23.8-28.9 градус, хамгийн бага температур 2.7-6.1 градус дулаан. Хөрсний дундаж температур 17.5-22.5 градус, хамгийн их температур 43.1-53.9 градус, хамгийн бага температур 1.1-5.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхонтуул, Цагааннуур, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Бугант, Хушаат сумдын нутгаар 11.1-19.7мм, бусад сумдын нутгаар 1.7-8.8мм, 2-5 өдөр бороо орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол,Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, сумдын нутгаар 11-17м/с, бусад сумдын нутгаар 5-10м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: Ургамлын ургалтын байдал 90 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын өндөр 13-39см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Ерөө, Мандал хангалттай, Цагааннуур, Орхон дунд, Баянгол, Орхонтуул хангалтгүй 0-50см-ийн гүнд Орхон, Ерөө, Мандал хангалттай, Цагааннуур дунд Баянгол, Орхонтуул хангалтгүй , 0-100см-ийн гүнд Ерөө, хангалттай, Баянгол, Орхонтуул хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Орхонтуул, Зүүнхараа сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-4 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо хураах, уринш боловсруулах, ангилан хадалтын ажилууд явагдаж байна.