Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 6-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 14.6-16.9 градус дулаан хамгийн их температур 27.1-30.7 градус дулаан, хамгийн бага температур 1.6- 3.3градус дулаан, Хөрсний дундаж температур 18.7-23.2 градус дулаан, хамгийн их температур 40.6-61.2 градус дулаан, хамгийн бага температур 0.4-2.2 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 12.0-31.1мм бусад сумдын нутгаар 5.5-9.8мм тунадас 3-7 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 12-19м/с, бусад сумдын нутагт 6-7м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 6-дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 хувьд буюу Баянгол, Сант, Алтанбулаг сумдын нутгаар дунд, ургамлын дундаж өндөр 5-16см, ургамлын ургац Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар 1.4-3.0ц/га, бусад сумдын нутгаар 0.6-1.2ц/га байлаа.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, Мандал сумдын нутгаар чийг дунд, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол, Орхон, Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, хангалтгүй, Ерөө дунд, 0-50см-ийн гүнд, Ерөө хангалттай, Баянгол, Орхон хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хангалттай, гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Баянгол, Ерөө, Зүүнбүрэн сумдад тоонолжилт царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-3 ширхэг тоологдсон байна. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх, мал хээлтүүлэх, малд тарилга хийх туулга өгөх, сааль сүү бэлтгэх, хужир шүү бэлтгэх, хонины ноос хяргах, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, төмс хүнсний ногоо тариалах, хор цацах, бордоо цацах ажлууд явагдаж байна.