Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -19.1…-27.5 градус, Сүхбаатар олон жилийн дунджийн орчим, Баянгол, Мандал, Орхон, Охронтуул, Ерөө, Баруунбүрэн, Бугант, Хушаат сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад сумдын нутгаар ОЖД-аас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур -5.4…-16.5 градус, хамгийн бага температур -27.0… -35.8 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -21.0…-28.4 градус, хамгийн их температур -4.1...-12.3 градус, хамгийн бага температур -29.0 …-43.3 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 1-7 удаа 0,0-2.5мм тунадас орсон бөгөөд Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Хүдэр, Бугант сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Орхонтуул, Баруунбүрэн, Хүдэр, Бугант сумдад 7-9м/с, бусад сумдын нутгаар 3-5м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Орхонтуул, Бугант, Баруунбүрэн, Орхон, Хүдэр сумдын нутгаар цасны дундаж зузаан 10-22см, цасны нягт 0,14-0,22г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 2-7см, нягт 0,11-0,17г/см3 байлаа .
Цаг агаарын байдлаас болж цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдын нутгаар 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Орхонтуул сумын нутгаар 18-34 см, Баруунбүрэн 12-30 см. Орхон 11-14 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Орхонтуул, Баруунбүрэн суманд 0.14-0.32 г/см3 нягттай хунгарласан газартаа 30-80см, хөрийн зузаан 10-20см болтол хатуурч нягтаршсан.
2017 оны зун сэлэнгэ аймгийн сумдын өмнө хэсгээр гандуу байснаас бэлчээрийн ургацын хэмжээ бага, малын тарга хүч муу, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргэсэн.
2018 оны 1-р сарын 10-ны байдлаар зудын эрсдэлийн үнэлгээгээр Баруунбүрэн, Сант, Сайхан сумдын нутгаар дунд, Баянгол их, Орхонтуул, Мандал, Орхон сумдын нутгаар нэн их эрсдэлтэй байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Орхонтуул сумын нутгаар цас ихтэй өвөлжилт хүндэрсэний улмаас малын бэлчээрлэлт бүрэн саатсан. Мандал суманд малын шүлхий өвчин гарсан тул бэлчээрлэлт саатаад байна.
Тойм бичсэн: Г. Мөнгөнтуяа