Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 7-дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 20.6-23.6градус, хамгийн их температур 30.4-35.6 градус, хамгийн бага температур 7.6-12.9 градус дулаан. Хөрсний дундаж температур 25.1-33.4 градус, хамгийн их температур 60.7-67.8градус, хамгийн бага температур 6.7-12.1 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Ерөө, Мандал, Баруунбүрэн, Орхон сумдын нутгаар 35.9-77.7мм бусад сумдын нутгаар 22.0-32.7мм тунадас 3-6 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хушаат сумдын нутгаар 14-18м/с, бусад сумдын нутгаар 4-9м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 7-дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 60 гаруй хувьд нь сайн, 40 орчим хувьд буюу Орхонтуул, Сант, Баруунбүрэн сумд, Жавхлант, Алтанбулаг сумдын зарим хэсгээр дунд, ургамлын дундаж өндөр 6-44см байна
Улаанбуудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, Баянгол бутлалт, Цагааннуур, Орхон, Орхонтуул сумдын нутгаар ишний доод зангилаа хөрсний гадарга дээр цухуйх, Ерөө түрүүлэлтийн үе шатанд байна. Ургамлын дундаж өндөр 35-50см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20,0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Цагааннуур, Орхон, Орхонтуул сумдын нутгаар чийг хангалтгүй, Мандал дунд, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхонтуул, Орхон, Цагааннуур хангалтгүй, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Ерөө хангалтгүй, Баянгол, хангалттай, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон хангалтгүй, Ерөө дунд, Баянгол хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Бөянгол, Ерөө, Мандал, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-7 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо услах, хор, бордоо цацах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.