Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6-дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 19.1-21.8 градус, агаарын хамгийн их температур 32.0-35.6 градус, хамгийн бага температур 3.2-8.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 23.0-30.2 градус, хамгийн их температур 53.1-67.3 градус, хамгийн бага температур 2.0-6.2 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ерөө, Орхонтуул, Түшиг, Хушаат, Бугант сумдын нутгаар 11.6-33.6мм бусад сумдын нутгаар 0.2-8.6мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 14-17м/с, бусад сумдын нутгаар 6-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 6 дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 70 гаруй хувьд нь сайн, 30 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 4-28см байна.
Улаанбуудайн ургалтын байдал Орхонтуулд дунд, бусад сумдын нутгаар сайн, Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар бутлалт, бусад сумдын нутгаар 3 дахь навчлалтын үе явагдаж байна. Ургамлын өндөр 16-25см өндөртэй байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалтгүй, Мандал дунд, Ерөө хангалттай, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Орхонтуул сумд хангалтгүй, Орхон дунд, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлгээтэй байна. Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар чийг хангалтгүй, 0-50, 0-100см- ийн гүнүүдэд Орхон, Баянгол, хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдын ажиглалт: Хушаат, Мандал сумдын нутгаар мэрэгчийн голомт ажиглагдсан. Сүхбаатар, Зүүнбүрэн, Ерөө, Мандал, Түшиг сумдад бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-6 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо услах, хор, бордоо цацах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.
.