Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 9-р сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 7.7-10.4 градус, агаарын хамгийн их температур 19.6-22.4 градус, хамгийн бага температур 0.0-4.2градус дулаанаас -0.4….-2.6градус хүйтэн. Хөрсний дундаж температур 8.1-13.6градус, хамгийн их температур 27.0-43.3 градус, хамгийн бага температур 1.6 градус дулаанаас -0.2….-4.2градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Орхон, Мандал, Баруунбүрэн, Бугант, Хүдэр, Түшиг сумдын нутгаар 14.8-38.2мм, 3-8 өдөр, бусад сумдын нутгаар 4.4-11.4мм тунадас 2-6 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Ерөө, Мандал, Баруунбүрэн сумдын нутгаар 10-15м/с, 1-3 өдөр бусад сумдын нутгаар 3-8м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 9-дүгээр сарын 30-ны байдлаар ургамлын ургалт 90 хувьд нь сайн, 10 хувьд дунд, Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал, Түшиг, сумдын нутгаар 8.0-16.4ц/га бусад сумдын нутгаар 3.3-6.8ц/га, ургамлын дундаж өндөр 26 -40см байна
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Орхон дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Ерөө, Орхон, Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг дунд байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Сүхбаатар, Ерөө, Түшиг сумдын нутгаар тоонолжилт царцаахай, барабины таршаа, бараан далавчит ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 2ширхэг царцаа ажиглагдаж, бусад сумдын нутгаар царцаа ажигладаагүй байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. мал оторлох, хадлан бэлтгэх, газар тариаланд улаанбуудай ангилан болон шууд хураалт, төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.