Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 9-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 12.2-16.1 градус, агаарын хамгийн их температур 31.7-33.8 градус, хамгийн бага температур -0.7 градус хүйтэнээс 2.3 градус дулаан. Хөрсний дундаж температур 16.3-21.8градус, хамгийн их температур 42.0-59.2градус, хамгийн бага температур -3.1 хүйтэнээс 0.8 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхон, Орхонтуул, Мандал, Бугант сумдын нутгаар 7.3-9.9мм тунадас, бусад сумдын нутгаар 1.2-5.8мм тунадас 1-3 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, сумдын нутгаар 18-20м/с, бусад сумдын нутгаар 7-14м/с хүрсэн.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 9-дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 90 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 17-55см, бэлчээрийн ургац Орхон, Мандал, Түшиг сумдын нутгаар 10.7-15.2ц/га, бусад сумдын нутгаар 3.9-9.7ц/га байна.
Улаанбуудайн ургалтын байдал: Нийт сумдын нутгаар сайн, Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар бүрэн бололт, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар аарцан бололт, төмс цэцэглэлт, сүүн бололтын үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 9-12см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20,Цагааннуур, Орхон, Ерөө, Орхонтуул, Баянгол хангалтгүй, Баянгол, Мандал дунд, 0-50, Цагааннуур, Орхонтуул дунд, Орхон хангалтгүй, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай, Орхон дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20 см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, Баянгол Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-н гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, өргөн далавчит, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-6 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд тарилга хийх, туулга өгөх, мал ногоолуулах, хадлан тэжээл бэлтгэх, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариаг шууд хураах, үр тариаг ангилан хадах, төмс хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.