Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 7-р сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 16.1-18.2 градус, агаарын хамгийн их температур 27.3-31.4 градус, хамгийн бага температур 6.0-10.1 градус дулаан. Хөрсний дундаж температур 19.2-25.1 градус, хамгийн их температур 43.5-59.1градус, хамгийн бага температур 4.4-8.6 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Хүдэр, Бугант, Түшиг сумдын нутгаар 32.3-66.5мм бусад сумдын нутгаар 13.0-30.3мм тунадас 3-7 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Хүдэр, Түшиг сумдын нутгаар 12-22м/с, бусад сумдын нутгаар 6-11м/с хүрсэн.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 7-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 13-49см, бэлчээрийн ургац Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал, Түшиг сумдын нутгаар 9.0-12.4ц/га, бусад сумдын нутгаар 3.8-6.0ц/га байна
Улаанбуудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, Баянгол, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар цэцэглэлт, Орхон, Ерөө сумдын нутгаар Сүүнбололт, төмс цэцэглэлтийн үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 42-97см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон дунд, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалттай байлаа
Бэлчээрийн талбайн 0-20 см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, өргөн далавчит, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-5 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал ногоолуулах, мал газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажилууд явагдаж байна.